ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

ВИДЕО: Хөл хорио тогтоосон Ухань хотын нөхцөл байдал

Өнөөдрийн байдлаар /2020.01.26/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр шинэ Коронавирусийн халдвараар 1318 хүн өвчилж, 41 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн өвчилсөн.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08:50 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан. БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Ухань хотоос гарах хөдөлгөөнийг хааж, дотоод нь албаны хэрэгцээнээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байгаа юм. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Коммунист намын улс төрийн товчооны гишүүдтэй уулзаж, шинэ төрлийн уг вирусийн тархалттай тэмцэх ажлыг шууд удирдах баг байгуулахаар шийдвэрлээд байна.

Өнөөдрийн байдлаар Ухань хотын зам талбай эзгүй, эмнэлгүүд бүрэн ачааллаж байгаа бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ муудаж байна. Иргэд хүнсний хомсдолд орж, гэрээсээ гарахгүй бүгж байна гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button