НИЙГЭМНийгэм мэдээ

Аутизмтай иргэдийн тусгай хуультай болох өргөдөл санаачилжээ

Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийн эрх, хэрэгцээг тусгайлан зохицуулсан хууль одоогоор байхгүй байгаа юм. Үүний улмаас аутизмтай иргэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, ажил эрхлэлт болон насанд хүрэх шилжилтийн үед бодлогын орхигдолд өртөх, төрийн байгууллагуудын уялдаа сул байх нөхцөл байдал түгээмэл байгаа аж.

Иймд иргэн Ц.Мөнх-Эрдэнэ Аутизмтай иргэдийн тусгай хууль санаачлах тухай өргөдлийг иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг “D.parliament”-д  гаргажээ. Одоогоор тус өргөдөлд 5849 иргэн гарын үсэг зураад байна. Энэ сарын 23-ны өдрийн 13:46 минут хүртэл тус өргөдөлд иргэдээс санал авах аж.

Уг өргөдлийг санаачилсан иргэн Ц.Мөнх-Эрдэнэ "Олон улсад, тухайлбал Их Британи, Хойд Ирланд зэрэг улс аутизмтай иргэдийн тухай тусгай хууль баталж, төрийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгосноор аутизмтай иргэдийн амьдралын чанар, нийгмийн оролцоог бодитоор сайжруулсан сайн туршлага бий. Иймд Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийг хамарсан, салбар хоорондын уялдааг хангасан, хүүхдээс насанд хүрэгч рүү шилжих дэмжлэгийг баталгаажуулсан “Аутизмтай иргэдийн тухай тусгай хууль” санаачлан боловсруулах шаардлагатай" гэжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ариунзул
Ариунзул

zow shuu demjij bn.

Холбоотой мэдээ

Back to top button