Ю.Үнэнбүрэн: 1995 оны үед манайд 70,000 гаруй уяач, 30,000 гаруй уралдаанч хүүхэд байсан

Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” морин спорт уяачдын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр тус холбооны тэргүүн Ю.Үнэнбүрэн “Өнөөгийн бид нүүдэлчин ахуйгаас суурин соёл иргэншилд эрчимтэй шилжиж буй ард түмэн. Бидний нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншил өнөөгийн суурин соёлтой нийцдэггүй, тусдаа өөр зүйл. Манай удирдлагууд нүүдэлчин соёл, суурин иргэншлийн зааг дээр будлиад байна гэж бодож байна. Гаргаж байгаа тушаал, шийдвэр нь зөвхөн өнөөдрийг л хараад байгаа юм. Жишээ нь хүүхдээр морь унуулахыг хориглочихсон. Одоохондоо бид нүүрсээ зөөж, алтаа ухаад амьдраад болоод л байгаа ч хэзээ нэгэн цагт шавхагдана. Үүний дараа бид үндэсний өв соёлоороо л хоолоо олж идэх шааардлага үүснэ. Гаднын жуулчид манай орны соёл, байгалийг үзэх гэж биш үндэсний зан заншил, ахуйг харах гэж ирдэг юм байна. Таван ханатай гэртээ арвуулаа, малаа маллаад амьдарч байгааг л үзэх гэж ирдэг.
ММСУХ байгуулагдаад 1995 оны үед Монголд 70 гаруй мянган уяач, 30 гаруй мянган унаач байна гэж дурдсан байгаа юм. Үүнээс хойш өөр судалгаа хийгдээгүй. Би 2008 онд судалгаа хийхэд 70 мянган уяачийн 50 хувь багасаж, 30,000 унаач 10,000 болсон байсан. Өнөөдөр бол бүр ч цөөрсөн байх.
Яагаад хүүхдээр морь унуулах гээд байна вэ гэхээр, монгол хүн өөрөө 3-5 насандаа морь унаж сурдаг. Энэ насандаа морь унаад сурчихсан хүүхдүүд айхгүй, морин дээр биеэ авч явах чадвараа бүгдийг нь сурчихдаг. Харин сүүлд морь унаж сурсан хүүхдүүд айдастай болчихдог. Морь унуулахаа байгаад ирэхээр хөдөөгийн хүүхдүүд төв, суурин газар руу шавж, мориноос хөндийрөөд ирж байна. Ингээд морь унадаг залуусын тоо цөөрч, хөдөөгүүр мотоцикл л унадаг болчихлоо. Ер нь хөдөө орон нутаг эзгүйрч байна” хэмээв.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон уяач байлаа гээд улс орон хөгжих биш. Хүүхдийн хөдөлмөр мөлжсөн уяач нэртэй луйварчдыг ажил хийлгэж, барилга дээр ажиллуулах хэрэгтэй. Хүүхдүүдийн амь нас зугаа биш шүү.
Монголчууд эрт үёээсээ 5 хошуу малаа эмчилж ирсэн ирсэн ард түмэн энэ бол монгол өв соёлын нэг хэсэг...сүүлийн үёд төрд үүрлэсэн төрөөс төрсөн тэрбумтангууд МОРЬ улс гдг тусгаар тогтносон улс байгуулах гд бга юм шиг... адууны эмнэлэг байгуулна ч гэх шиг!!!бид чинь иргэнэа бүгд.н эмчлэх хангалттай эмнэлэгтэй билүү...тэр адууг унаж яв.д бэртсэн эндсэн тахир татуу болсон хүүхдүүдэд амьдрмлын цаашдын баталгаа болсон ямар хууль бдг юм бэ???бсячуулын зугааг гаргаад хохирогсод!!!энэ даварсан хулгайч нар тусгаар улс мөдхөн байгуулах даг шүү!!!!
Хоёр уяач дундаа нэг унаая хүүхэдтэй байх нь .Тэгвэл нэг морь сул давхиж барианд ордог нь зөв юм байна...Хүүхдийн амь насаар зугаагаа гаргахаа хэзээ болих вэ?
ЦӨӨРСӨН Л БОЛ САЙН ШҮҮ МУУСАЙН ЗЭРЛЭГ АДГУУС НЯЛХ БАЛЧИР ҮРСИЙН АМЬ НАСААР ЗУГААЦДАГ ТЭНЭГҮҮДЭЭ ТЭГЭЭД ЦӨӨРЧИХЛӨӨ ГЭЭД ГОНШИГНООД БАЙГАА ЮМ УУ? ХОХЬ ЧИНЬ ЗА ЧИ ӨӨРӨӨ ХУРДАН МОРИО УНААЧ ТЭНЭГЭЭ НЭЭГ ИХ ӨВ СОЁЛ ЯРЬЖ ГЭНЭ ЧАМААР ЗААЛГАХГҮЙ ЧИ Л ТАВАН ХАНАТАЙ ГЭРТЭЭ 50 ЛАА АМЬДРААД ГАДААДЫН ЖУУЛЧДАД ЭНЭ ЧИНЬ МОНГОЛ АХУЙ ГЭЭД ГУЦААД СУУЖИДА ТЭНЭГЭЭ