ДЭЛХИЙ

Коронавирусээр халдварласнаа нуусан өвчтөнийг 10 мянган доллараар торгожээ

Тайван улсад өнгөрсөн бямба /2020.01.25/ гарагт шинэ төрлийн коронавирусээр халдварласан гурван тохиолдол илрээд буй. Харин тэдний нэгэнд тус вирусээр халдварласан тухайгаа эрүүл мэндийн байгууллагад өөрөө ирж мэдэгдээгүй, нуусан гэх шалтгаанаар 300 мянган тайван доллар буюу 10 мянган ам.долларын торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Тус улсын засгийн газар Цагаан сарын баяртай холбоотой олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлах, иргэдийн нэг чиглэлийн шилжилт хөдөлгөөнийг хорих зэрэг шийдвэрүүдийг гаргаад байгаа юм. Үүний өмнөх SARS вирусийн халдварын үеэр Тайванд 70 гаруй хүн амь насаа алдаж байсан удаатай.

Торгууль хүлээсэн иргэн халдварын голомт болох БНХАУ-ын Ухань хотоос шууд нислэгээр ирэхэд нь уушгины хатгалгааны шинж тэмдэг илэрсэн байжээ. Түүний мэдүүлснээр, амны хаалт зүйлгүйгээр хотын нийслэлийн төв дэх шөнийн цэнгээний газраар орсон гэнэ. Иймд тус шөнийн цэнгээний газарт байсан хүмүүсийг эрэн сурвалжилж, илрүүлэг шинжилгээнд оруулах ажиллагааг мөн зохион байгуулж буй аж.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: NIKKEI

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол

маш зѳв.арга хэмжээ авчээ.санаатайгаар бусдад хор учруулсан бол торгох ч багадна.хорих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button