ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Ухань хотоос ирэх оюутнуудыг нууц үе дуустал ХӨСҮТ-д тусгаарлана

Өнөөдөр /2020.01.27/ Эрүүл мэндийн яам коронавирусийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд өнөөдрийн байдлаар Монгол улсад коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэв.

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица “Би энэ хуралд хоцорч ирлээ. Учир нь ДЭМБ-ын бүсийн захирал болон бүсийн мэргэжилтнүүдтэй видео хурал хийлээ. Уг хурлын үеэр манай оронд хэдийн хийгдээд эхэлчихсэн мэдээллийг бидэнд өглөө. Монгол Улсын хувьд эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг анхны тохиолдол БНХАУ-д илэрсэн цагаас хийж, гурав дахь удаагаа эрсдэлийн үнэлгээ хийлгэж, хариу арга хэмжээгээ аваад явж байна. Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангаж, хилийн цэгүүдэд тандалт судалгааг эрчимжүүлэх ажиллагаа явж байна.

Мөн олон нийт, бусад салбарыг нэгдсэн нэг мэдээллээр хангах явдал юм гэдгийг ДЭМБ-аас сануулж байна” гэлээ.  

МАНАЙ УЛС БНХАУ-Д АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН ЦАГААС ХОЙШ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАСАН

Мөн уг мэдээллийн үеэр “Монгол Улс ЭМЯ-аас анхны мэдээллийг авуутаа ДЭМБ-аас гаргасан түр зөвлөмжийн дагуу зөвлөмж, зааврыг боловсруулж, холбогдох байгууллагуудад түгээж, эмч, сувилагчдын дунд шат дараатайгаар сургалт зохион байгуулж, орон нутагт видео сургалт зохион байгуулж байна. Мөн холбогдох мэргэжлийн эмч нарын баг бүрдүүлж, ЭМ-ийн сайдын тушаалаар сургалт зохион байгуулж, шаардлага гарвал газар дээр ажиллах зөвлөх эмч нарыг томилж, бэлдсэн.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрсдэлийн үнэлгээ дундаас дээш, өндөр гэсэн үнэлгээтэй байгаа бөгөөд БНХАУ-ын манай улстай хиллэдэг улсуудад тохиолдол гарсан учир ийм эрсдэлийн үнэлгээ гаргасан гэж ойлгож болно.

Иймд бид ДЭМБ-аас бусад улс оронд өгч буй зөвлөгөөг л стандартынхаа дагуу ард иргэддээ өгч байгаа. Энэ бол нэгдүгээрт, гараа сайтар савандаж, тогтмол угаа. Хоёрдугаарт, амны хаалтыг тогтмол зүү . Гуравдугаарт өвчлөл гарсан улс руу зорчихгүй бай гэж байгаа.

Халдварт өвчин гарахад дэлхий нийтээр баримталдаг гол дүрэм бол мэдээллийн нэгдсэн удирдлагатай, нэгдсэн нэг урсгалтай байх ёстой. Үүгээр зөв, оновчтой, нууж хаагаагүй мэдээллийг бид хүргэж байгаа.

Эмнэлгийн бэлэн байдалд сайдын баталсан тушаалын дагуу тусгаарлах өрөөг бэлэн байдалд ханган ажиллаж байна. Эмч нарыг хаана хэрхэн дайчилж ажиллах вэ гэдгийг бүгдийг зохицуулж, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хэрхэн хуваарилах вэ гэдгийг төлөвлөсөн байгаа” гэв.  

УХАНЬ ХОТООС ОЮУТНУУДЫГ АВЧ ИРСНИЙ ДАРАА ХЭВЛЭЛИЙНХЭН БОЛООД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЬ ХҮҮХДҮҮДТЭЙ УУЛЗАНА ГЭЖ СААД УЧРУУЛАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙНА

Мөн “БНХАУ-ын Ухань хотод байгаа оюутнуудыг авч ирэх чиглэлд ХӨСҮТ, ЭМЯ, ЗТЯ, МИАТ, Төмөр зам гэх мэт байгууллагууд  хамтран ажиллаж байгаа. Хятадын тал оюутнуудаас шинжилгээ аваад гаргана. Манай улс иргэдээ авах хүсэлтээ өгсөн, БНХАУ-ын талаас зөвшөөрвөл бид бүх талаар буюу нисэх онгоц, хүн хүчээ гаргаж, оюутнуудыг эх оронд нь авч ирнэ.

Иргэдээ авсан тохиолдолд шууд тусгаарлана, дэлхий нийтээр ямар дүрэм баримталдаг түүгээр ажиллан. Тодруулбал, нууц үеийг дуустал ХӨСҮТ-д тусгаарлах тул хэвлэл мэдээллийн байгууллагууд болон эцэг, эхчүүд хүүхдүүдтэй уулзана гэж ажилд садаа болохгүй байхыг хүсэж байна” гэлээ.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зэлмэ
Зэлмэ

Тусгаарлаж халдвар хамгааллаа чангатгаарай

Баасанхүү
Баасанхүү

за болж дээ.засгийн газар,ЭМЯ анхаарч оюутнуудыг яаралтай эх орондоо авчрах шуурхай арга хэмжээ авч байгаад талархаж байна.Эцэг эхчүүдтэй нь видео камераар л дүрсээ хараад яриулаад бхад болно ш дээ.халдвар хамгааллын дэглэм алдагдуулбал маш ноцтой шүү дээ.Баярлалаа

Зочин
Зочин

Агаар дуслаар халдаж байгаа тахлын голомтоос хүмүүс авчраад Монгол улсын хүн амын талаас илүү нь оршин сууж байгаа Улаанбаатар хотод "тусгаарлана" гэнэ үү❓❗️❗️, сүрьеэгийн эмнэлгийг хүртэл хотоос зайдуу барьдаг биз дээ❓❗️

Анужин
Анужин

Мэдээж эцэг эхэд нь хэцүү байгаа ч авчрах нь буруу.Монголчуудаа хиаруулах гэж золиослож байгаатай ижил.Нууц үе дуустал нь өөр хотод тусгаарлаж байгаад авч ирвэл.Муу хэлэн хэлэн хөөрхий халдвартын эмнэлгийнхэн л золиослогдох нь.Урд нь хоолны хордлого гарахад хүн амруу албаар хоол хийж хордуулсан аятай ялархаж ямбалсан хүмүүсээр дүүрсэн гэсэн

Зочин
Зочин

Ээ мэдэхгүй манайхан ч хэцүү улсууд шүү дээ тэр эцэг эхчүүд. Нэгэнт халюаргүй байгаан бол эрсдэл багатай Хөх хот ч юм уу 5 одтой буудалд буулгаад өөр хүн амьтантай уузуулалгүй хоол ундыг нь өрөөнд зөөлгөөд 21 хонуулаад нааш нь авбал яасан байсын бол?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бүү дэмбэрэлт. Бусад орон шиг л бай.

Холбоотой мэдээ

Back to top button