НийгмийнНийгэм мэдээ
Өнгөрсөн хоногт согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил илэрчээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр нийт 1782 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 650 нь зөрчлийн, 108 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага ирсэн аж.
Бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дотор хүний биед халдах 71, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 105, хулгайлах 49 тохиолдол тус тус байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60, эрүүлжүүлэгдсэн 111 иргэн бүртгэгдсэн талаар мэдээллээ.
Түүнчлэн алба хаагчид гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, өмнө бүртгэгдсэн 28 хэргийг нөхөн илрүүлсэн байна.
Б.АЗЖАРГАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.