Хоёр гол УСТГАЖ, ус бохирдуулсны төлбөр төлөхгүйн тулд НУУЦААР далан босгосон Оюутолгойд өгсөн Г.Занданшатарын сэрүүлэг

Говьд ус бол асар эмзэг асуудал. Энэ эмзэглэлийг уул уурхайн төслүүдэд хэрхэн шингээх вэ. Хариуцлагыг яаж бат бэх болгох уу гэдэг асуудал чухал ч тодорхой хүрээнд усны асуудлыг орхигдуулсаар ирсэн нь анхаарал татдаг. Тухайлбал, манай улс Оюутолгойн усны хэрэглээнд тавьж ирсэн хяналт, байгаль орчны хүндрэлтэй асуудлуудыг нэгэн цонх болгож харалгүй өнөөг хүрээд буй.
Тэгвэл саяхан Засгийн газрын тэргүүн "Оюутолгой"-оос сүүлийн таван жилийнх нь ус бохирдуулсны төлбөрийг ав үүрэгдсэн. Тэр төлбөр нь 5.1 тэрбумтай тэнцэх л мөнгө байв. Энэ зэргийн төлбөр дээр заавал Засгийн газрын тэргүүний поуверыг ашиглах шаардлагагүй гэдгээ эрх биш төрийнхөн мэднэ ээ. Заавал Ерөнхий сайд Г.Занданшатарын хүчийг ашиглах өөр далд нюанс байсан байж таарав. Тэр нь юу байв.
Үүний нюансыг хөөгөөд харахаар,
- Ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүйн тулд 800 метрийн урттай, 20 метрийн өндөртэй газар доор далан барьж, үүнийгээ НУУСАН,
- Хаягдал усных нь хоёр далангаас ус шүүрч, 700 саяар торгуулах хүртэл албаныхан МЭДЭЭГҮЙ,
- Ундайн гол, Дугатын сайр гэх хоёр голыг УСТГАСАН асуудал,
- Усны асуудал хариуцсан байгууллагаасаа зохих зөвшөөрөл, мэргэжлийн дүгнэлт гаргуулахгүйгээр үйл ажиллагаа эрхэлдэг асуудлууд нь хөвөрч байна. Үүнийг тайлбарлая.
Нэгдүгээр асуудал:
"Оюутолгой" ХХК бол хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг. Гэтэл сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрчээ. Усны газар 2020-2025 оны хугацаанд тус компанийн бохирдуулсан усны төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн жишгээр тооцоолж үзэхэд 5.1 тэрбум төгрөг болж байгаа юм байна. Гэтэл “Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарлаж, удаа дараалан албан бичиг хүргүүлэхэд гэдийсээр иржээ.
Яагаад төлдөггүй байв: Монгол Улсад 2012 онд Ус бохирдуулсны төлбөр авах тухай хууль батлагдсан. Гэтэл усны төлбөрөө холбогдох ААН-ээс авахгүй явсаар 2019 онд Үндсэн хуульд "ус бол төрийн нийтийн өмч" гэх үг орсноор Усны газар байгуулж, ус бохирдуулсны төлбөр авах ёстой гэх агуулгыг ярьж эхэлж. Ийн 2020 оноос эхлэн ААН-ээс ус бохирдуулсны төлбөрийг авч эхэлсэн байна. Харин "Оюутолгой" талаас 2009 онд байгуулсан Тогтвортой байдлын гэрээнд "2009 оноос хойш бий болох шинэ татварыг төлөхгүй гэж заасан. Тиймээс 2012 онд батлагдсан танай ус бохирдуулсны төлбөрийг төлөхгүй" гэж ярьсаар ирж. Гэтэл ойролцоо усны хэрэглээтэй "Эрдэнэт үйлдвэр" жилдээ 700-800 сая төгрөгийг ус бохирдуулсны төлбөр төлсөөр иржээ.
Сонсголын үеэр "Оюутолгой" ХХК-тай усны хоёр төрлийн маргаан гарч ирсэн.
Нэг. 2023 оны есөн сараас эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх уул уурхайн компани кемпийнхээ хэрэглэсэн усыг ашиг орлого олох зорилгоор хэрэглэсэн ус гэж үзээд төлбөр төлдөг болсон. Энэ төлбөрийг "Оюутолгой" ХХК хүн амын зориулалттай ус хэмээн төлөлгүй ирж. Ойролцоогоор жилд 500,000 метр.куб буюу Даланзадгад хотын жилийн усны хэрэглээтэй тэнцэнэ гэсэн үг. Үүнийг сонсгол дээр дурдсан учир "Оюутолгой" тэр даруй төлсөн.
Хоёр. Дээр дурдсанчлан ус бохирдуулсны төлбөрөө төлдөггүй асуудал. Сүүлийн таван жилийн тооцоогоор 5.1 тэрбумыг төлөх ёстой. Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа уул уурхайн компаниудаас "Оюутолгой" ганцаараа энэ төлбөрийг төлдөггүй гэж шүүмжлүүлж байсан.
Улмаар Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллах үеэрээ "НҮБ-ын Усны конвенц, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг үндэслэн тус компаниас ус бохирдуулсны төлбөр авах бүрэн үндэстэй. Тиймээс зөвхөн “Оюу толгой”компани гэлтгүй ус бохирдуулж буй бүх компаниас хуулийн дагуу төлбөрөө ав" гэж Усны газарт үүрэг болгосон. "Оюутолгой" ХХК-аас эл үүргийн дагуу Усны газарт хоёр хоногийн өмнө "Хаягдал усны дүгнэлт гарвал төлбөрөө төлье" гэх утгатай албан бичиг хүргүүлж.
"Оюутолгой"-гоос дан ганц 5.1 тэрбум төгрөгийг авах зорилгоор Засгийн газрын тэргүүнээ өмнөө бариагүй нь хэнд ч ойлгомжтой хэрэг.
Дараагийн асуудал:
2024 он. Усны газраас "Оюутолгой" дээр шалгалт орсон. Тэгэхэд "Оюутолгой"-н хаягдал усны далангаас ус шүүрч байж. Хаягдал усны далан бол усыг шүүрүүлэхгүй тогтоон барьж байх учиртай, гэтэл шүүрлийн усны хэмжээ өндөр байсан байна. Улмаар 700 сая төгрөгийн торгууль ногдуулж, тэр дороо төлжээ. Гэвч энэ нь ганцхан зөрчил байсангүй.
2025 онд дахиад шалгалт хийе гэхэд "Оюутолгой" хүлээж авахгүй гэсээр шалгалтын баг очжээ. Ингэхэд 800 метрийн урттай, 20 метрийн өндөртэй газар доор далан барьсан байжээ. Далан барьсны учир нь, хаягдлын далангаас шүүрч байгаа усыг лицензийн талбайн гадна гаргахгүйн тулд. Үүгээр ч зогсохгүй даланд хуримтлагдсан усыг соруулж, хаягдлын далан руугаа хийсэн гэх. Албан бус мэдээллээр 20 м³/с-ийн ус хаягдлын далан руу ордог байна. Энэ нь Туул голын урсацтай тэнцэх хэмжээний ус.
Гол нь ийм далан байгуулж байгаагаа Усны газарт, усны мэргэжлийн байгууллагад мэдэгдээгүй байна.
"Оюутолгой" ХХК Ундайн гол, Дугатын сайр гэх хоёр голыг үгүй хийв.
Ундай гол нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших Зайсангийн хэцийн нурууны хажуу бэл, 1461.5 метр өндөр нэргүй уулын өвөр хажуугаас ундарга авч, Галбын говь хүртэл 120 км урсдаг байсан урт гол байлаа. Голын сав газрын талбай нь 1390 хавтгай дөрвөлжин километр бөгөөд “Оюутолгой”-н уурхайн зөвшөөрөлтэй талбайг хойноос зүүн тийш дайран өнгөрдөг байсан. Ундай голын урсгалын зарим хэсэг уурхайн ил нүх болгон руу орж тасалдахад хүрч, сүүлд ширгэж үгүй болсон. Гол ширгэснийг сүүлийн хэдэн жил дараалсан ган гачигт холбогдуулан тайлбарлах гэж “Оюутолгой”-н удирдлагууд хичээж ирэв, өнгөрсөн хугацаанд.
Гэтэл саях 800 метрийн урттай, 20 метрийн өндөртэй газар доор далан барихдаа Ундайн сайр руу ордог байсан Дугатын сайр гэх гол дээр барьчихаж. Мөн л Ундайн гол шиг ширгэж үгүй болоход тун ойрхон болсон гэсэн үг.
"Оюутолгой" ХХК үйл ажиллагаа эрхэлсэн цагаасаа хойш хаягдал усны нэг даланг дүүргэсэн. Өдгөө хоёр дахь далангаа ашиглаж буй бөгөөд тэр нь 2035 гэхэд дүүрнэ гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр ойрын хэдэн жилд гурав дахь далангаа барих шаардлагатай гэсэн үг.
Гэтэл тэр даланг барих талбай тодорхойгүй. Хэзээ, хаана барьж эхлэх тооцооллоо "Оюутолгой"-гийнхон хийж байгаа гэх боловч Усны газарт танилцуулаагүй гэх. Харин Усны газрын зүгээс "Талбай байхгүй, зөвшөөрөл өгөх эсэх нь эргэлзээтэй" гэх хариу өгч байна.
Ямартай ч Г.Занданшатараар "Оюутолгой" ХХК-г загнуулсан нь дан ганц 5.1 тэрбум төгрөгийн асуудал биш болохыг харлаа. Мөнгөө төлөхгүй гэж далан босгосон, тэгэхдээ бүхэл бүтэн нэг голын урсцыг хаасан, түүнийгээ Усны газарт ч мэдэгдээгүй гэх зэрэг агуулгууд энд дурдагдав. Мөн дараагийн далангаа байгуулахдаа Усны газраас зохих зөвшөөрөл, мэргэжлийн дүгнэлт гаргуулах, Дугатын сайр гэх голыг Ундайн голын замналаар үгүй хийхгүйгээр авч үлдэх зэрэг асуудал үлдэж байна.
Оюутолгойн усны асуудлаарх редакциас өмнө нь бэлтгэж байсан агуулгууд:















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм том компани хууль мөрдөх ёстой
Байгаль орчноор ингэж тоглож болохгүй шүү
Хүрэлсүх ээ! Энэ хүн чинь илтэд оросын талд үйлчлээд эхэллээ шүү!! Занданшатар 2012 онд УИХ-ын гишүүн байхдаа Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай шинэ хууль санаачлан батлуулсны үр дүнд Монголын ДНБ жилд 17% өсч, дэлхийг гайхуулахад гол нөлөөлж байсан гадны хөрөнгө оруулагчдыг бүгдийг хөөж гаргасан!!! Түүнээс хойш төр засаг гадны хөрөнгө оруулатыг татах гэж уйлж гуйгаад ч орж ирэхгүй болсон!!! Гэтэл энэ дурак чинь сүүлийн үед бүр илтэд идэвхжээд Оюу толгойг алаад өгнө гээд л дайрдаг ажилтай болж??!! ОХУ-ын Калининградын шүүх Дерипаскад ОТ-н хувьцааг өг гэдэг шийдвэр гарсны дараа ингэж байгаа нь тохиодол уу??!! Байгаль сүйтгэсэн дотоодын компаниуддаа ийм шаардлага тавьдаггүй атлаа гэнэт юу болов оо энэ нөхөр чинь?? Ж: "Монгол газар" ХХК Архангайн Цэнхэрийн голын хөндийг там болгоод хаясан, гэтэл хэн ч дуугардаггүй??!!
Оюу толгой компани ашигласан усныхаа 88%-ийг дахин цэвэрлэж эргүүлэн ашигладаг. Гэтэл манай олонх компаниуд бохирдуулсан усаа огт цэвэрлэхгүй байгальд урсган хаядаг "технологи"-той!!!
Usnii asuudal deer changa baih heregtei
Gol ustgana gedeg aimaar yum
Ийм асуудлыг нууж болохгүй
Ус бол хамгийн үнэтэй баялаг шүү
Том компанид өөр стандарт үйлчлэх ёсгүй
Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой
Оюутолгой ийм зүйл хийсэн бол үнэхээр харамсалтай юм байгаль орчныг ингэж үл ойшоож болохгүй шүү дээ хэдэн жил дараалан ярьж байхад одоо л ил гарч байгаа нь бас сонин санагдаж байна
Ус бол төрийн өмч гэдэг нь Үндсэн хуульд орсон байхад ийм асуудал гарч байгаа нь харамсалтай хэн ч байсан хуулиас дээгүүр байх ёсгүй гэж бодож байна
ОТ н бүх усны будлианыг тнр үеэд яамны усны газрын дарга байсан мөнхэрдэнэ гэж нөхөр хутгасан гэдэг. Шалагвал маш их хохиролтой аймаар тоо гарна
Гол ус ширгэж байна гэдэг чинь зүгээр нэг асуудал биш шүү ирээдүйд хүүхдүүд маань уух усгүй болно гэдгийг бодохоор айдас төрж байна ийм зүйлд хариуцлага заавал тооцох хэрэгтэй
5.1 тэрбум төгрөг гэдэг бол бага мөнгө биш гэхдээ үүнээс илүү байгаль орчны хохирол нь илүү ноцтой юм шиг санагдаж байна мөнгөөр бүхнийг хэмжих хэцүү шүү
ene dalan barisan talaar medeegui gej baigaa ni bur sonin sanagdaj baina iim tom baiguulamjig medegdehgui hiine gej baihgui baihaa neg l itgehgui l baina
Уул уурхай хэрэгтэй ч байгаль орчноо ингэж золиосолж болохгүй гэж боддог эдийн засаг гэж ярьдаг ч эцэст нь амьдрах орчин л хамгийн чухал шүү дээ
Орон нутгийн иргэн хүний хувьд уул уурхайн хяналт дор байдаг энэ бүх далан, хаягдлын асуудлыг мэргэжилтнүүд ил тод шалгаж, олон нийтийн өмнө тайлагнах хэрэгтэй гэж бодогдож байна
Манай нутгийн гол хоосорч, урсгал тасарсан талаар олон хүн ярьж байгаа учраас компанитай харилцаа, баримтыг олон нийтэд ил болгож байж асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна
Ус бохирдол, далангийн асуудал нь ердөө нэг компаниас шалтгаалахгүй гээд ч манай орон нутгийн иргэдийн эрх ашигт ноцтой нөлөө үзүүлж байна, өөрсдийнхөө эрүүл мэнд, байгаль хамгааллыг эрэмбэлмээр байна
Хяналтын байгууллагууд нь анхнаасаа сайн ажилласан бол ийм асуудал хуримтлагдахгүй байсан байх одоо л нэг сүртэй яригдаж эхэлж байна
Байгаль сүйрэх гэж байхад компанид хариуцлага тооцохгүй бол иргэдийн эрүүл мэнд, мал, тариалангийн ус ундрах нь эрсдэлд орно гэж бодож байна
Манай сумынхан олон жил усны гүнзгий асуудлыг ярьсаар ирсэн энэ асуудлыг шийдэхэд нутгийн удирдлага, мэргэжилтэн, олон нийт хамтарч ажиллах ёстой гэж итгэж байна
Ийм их ус хэрэглэдэг байж хариуцлагагүй хандаж болохгүй ус гэдэг бол алтнаас үнэтэй зүйл гэж ярьдаг шүү дээ
Хэрвээ үнэн бол маш ноцтой асуудал байна
Үнэн худлыг нь шалгаж тогтоох хэрэгтэй
Төлбөрөө төлөхгүй явсан нь үнэн бол асуудалтай
Herwee unen bol mash hund asuudal baina
Тайлбар нь тодорхой биш байна
Tulburuu tuluhgui yavsan bol buruu
Nuuj haah hereggui asuudal
Хөөж гаргая. Зогсооё!
Энэ их мөнгөний асуудал биш байхаа зүгээр, гол нь ус бохирдуулж байж төлбөрөөс зугтаадаг байдал үнэхээр буруу санагдаж байна жирийн иргэд бид хэдэн төгрөгийн усандаа хүртэл мөнгө төлж байхад том компани ингэж болохгүй байхаа
ene bol zugeer neg mungunii asuudal bish baih gej bodoj baina us gedeg bol amidral uchraas iim zuil deer tur hatuu handah heregtei gehdee unen hudliig ni sain shalgaj gargahgui bol hooson shuumjlel bolno
Иргэд бидэнд мэдээлэл дутуу байдаг болохоор нэг талыг барьж шүүмжлэхээсээ илүү бодит баримтыг нь сайн гаргаж тавих хэрэгтэй юм шиг санагдлаа
bi bol zugeer neg irgen hun gehdee iim medee harahaar setgel neg l taagui bolchdog bidnii gazar nutag deer iim yum bolj baigaad sanaa zovj baina
Би нутгийн хүн шиг байж хэлэхэд энэ их уурхай ус тарих, гол ширгэх асуудал дээр яаралтай арга хэмжээ авахгүй бол ирээдүйд бидний ундны ус сүйднэ гэж санаа зовж байна
uul uurhai heregtei ni unen gehdee hyazgaar gej baih estoi iim dalan barij gol usnii ursgaliig haana gedeg bol hetreed baina gej bodoj baina
Huduu hedhon hun gej bodoj baigaagui, ene usnii asuudal bol hamgiin ih anhny baidaltai holbogdson asuudal bolohoor ard tumen ni medej sanal negtei ajillah heregtei
Ene asuudliig bi hamgiin ih deer horigloh, company-iin tulbur, heregsen hojim, usnii shinjilgee uur taliin mergen yum meddeg hunuust ugch, il tod bolgohov
Би одоо байгаа нөхцөлд хүүхдэдээ цэвэр усанд нь итгэж өгөхгүй болох вий дээ, усны газартай хамтран мэргэжилтнүүдээр зөвөлгөө авч, нөхөн сэргээлтийг шууд эхлүүлмээр байна
Huduu deer amidragchidiin sanal bol company orchin bielduuleh, usnii hariutslaga uguh yostoi, yaj ajiliin deer shuud shalgalj, tulbur tuluh talaar sanal negtei
Usnii gazar, oron nutgiin darga nart bid itgelgui boloh bolomj baihgui, todorhoi haryu, alban bichig, girag burtgeliig il tod idevhtei shalgaj baigaa ni chuhal
Minii bodloor ene asuudal bol yavaj baigaa ni humuusiin amidrald ih nuluu uhuleh ted nariig hariutslaga tootsno gesen itgeltei bn
Ene uildel usuur hiij baigaa ajil ni umnuh zunii dan uildel bish tsag hugatsaanii asuudal boloh talaar bid oilgoh heregtei
Yag end zorigtoi shiidver gargaj, bieluulelt hiij, usnii mergen gej hamaagui deer talbai olon niitiin huleeltsuuleh shiidver gargah heregtei
Би нутгийн иргэн байна gedeg шүүмжлэлийг би ойлгож байна, hamgiin gol n usnii eh survaljiig hamgaalah, kompaniig tus yavdal deer hariutslaga tootsuulah heregtei
Bid ulsiin undur zahirgaand temtseh hund tandaa itgej baigaa, us chi, nutag chin ulaan shoovch bish, usaar amidrah hun bur hamgaalah zoriulaltaar ajillaarai
Иргэдийн хувьд үнэн зөв мэдээлэл л хамгийн чухал байна худал ташаа мэдээлэл тарахаар хүмүүс талцаж маргалдаад эхэлдэг шүү дээ
Heden jiliin daraa ajilgvi boloh bolomj gui bolohoor eniig ena ochij hariutslaga tootsno gej naidmaar baina
bi bas sonsohod l neg taliig barisan medeenuud ih baidag shig sanagddag ali ni unen ali ni hudal gedgiig yalgahad hetsuu baina
Усны төлбөр төлөхгүй байна гэдэг чинь шударга бус санагдаж байна жирийн иргэд бол багахан зүйлийн төлөө хүртэл төлбөр төлж л байдаг шүү дээ