
Олон Улсын театрын өдөр гуравдугаар сарын 27-нд тохионо. Тус өдрөөр Улсын Драмын Эрдмийн театр (УДЭТ) болон Үндэсний Урлагийн Их Театр (ҮУИТ)-ын зүгээс соёл, урлагийн салбарт хүчин зүтгэж буй мэргэжил нэгтнүүдээ урьж, урлагийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг бодлого тодорхойлогчид болон олон нийтэд хүргэхийн сацуу монголын урлагийг түгээн дэлгэрүүлэх дэлхийн хэмжээний фестиваль бий болгох тухай төслийг танилцуулахаар бэлтгэж байгаа аж.
Мөн энэ өдөр ССАЖЗ-ын сайд, хатагтай Ч.Ундрам хүрэлцэнирж, Соёл, урлагийн чиглэлд төрийн зүгээс баримталж буйбодлого болон ажил хэргээ танилцуулна.
УДЭТ болон ҮУИТ нь мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын хувьд 21 аймгийн театрууд болон хувийн театруудын төлөөлөл, урлагийн салбарынхныг театрын баярын өдрөөр театраа урьж буй юм.
Олон улсын театрын өдрөөр Эртний Грекийн Хомероосэхлээд дэлхийн яруу найргийн бүх үеийн төлөөлөл 30 гаруй яруу найрагчийн бүтээлийг дээжлэн багтаасан “Төгстөгөлдөрийн сургуулилт” хэмээх хоёр театрын хамтарсантоглолтыг толилуулна. Тоглолтын найруулагчаар УДЭТ-ыншинэхэн найруулагч, Москвагийн Театрын урлагийн дээдсургууль (ГИТИС)-ийн төгсөгч Эрдэмбилэгийн Билгүүн ажиллаж байна.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.