ЭРҮҮЛ МЭНД

Импортлогчид үнээ нэмж, үндэсний үйлдвэрлэгч үнэгүй тараав

Манай улс коронавирусийн халдварын эрсдэлийн түвшин өндөр гэж тогтоогдсон талаар Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн ням гарагт /2020.01.26/ мэдээлсэн. Уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг амны хаалт тогтмол зүүж, гараа байнга савандаж угаахыг сануулсаар байгаа юм.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд амны хаалтын хомсдол үүссэнээр импортлогчид үнээ нэмж, 150 төгрөгийн үнэтэй нэг удаагийн амны хаалтыг 500-1500 төгрөгөөр зарж байгаа юм.

Харин үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” бренд даавуун амны хаалтыг оёж, иргэдэд үнэгүй тарааж байгаа юм. Мөн “Мөнхийн тун” компани хоногт бүрэн хүчин чадлаараа ажиллаж, 40 мянган амны хаалт үйлдвэрлэн эм, эмнэлгийн байгууллагуудад нийлүүлж байна.

Хэдийгээр Эрүүл мэндийн яам, Монголын эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад амны хаалтын үнийг нэмэхгүй байхыг анхааруулсаар байгаа ч үнэ тогтворжихгүй хэвээр байна.

Иргэд та бүхэн амны хаалтын үнийг шалтгаангүйгээр нэмсэн тухай дуудлага мэдээллийг 70353511, коронавирусийн талаар мэдээллийг 80086829 дугаарын утсаар өгөх боломжтой.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-27 22:27

Үндэсний үйлдвэрээ дэмживэл ийм л ач тустай шүү дээ. Худлаа л барууныг даган дуурайж хөрөнгөтний үзлийг нэвтрүүлж импортийн бараагаар тансаглаж байхаар үндэсний үйлдвэрээ дэмжимээр юмдаа.

Иргэн
Иргэн
2020-01-30 15:50

Даавуун маска вирүсээс хамга�##�ж чадахгүй ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button