А.Баяр: Явган хүний замаар скүүтер явуулахыг бүрэн болиулж, 94 км дугуйн зам тавина

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хуралдаж, 2026 онд хэрэгжүүлэх авто зам, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтын ажлуудын төлөвлөлт, явцыг хэлэлцлээ.
Хурлын үеэр явган болон дугуйн замын сүлжээг өргөтгөх, скүүтэр зорчих нөхцөлийг зохицуулах, авто зогсоолын менежментийг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд авах арга хэмжээг онцлон авч үзэв.

НИТХ-ын дарга А.Баяр “Явган хүний замаас скүүтэрийг бүрэн гаргах бодлого баримталж байна. Үүний хүрээнд авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх, тэмдэг, тэмдэглэгээг нэмэлтээр хийх боломжтой авто замыг судалж, шийдэл боловсруулах шаардлагатай. Үүний тулд ирэх долоо хоногт Ажлын хэсгийнхэн скүүтэр түрээслээд, иргэд хаагуур, ямар замаар явж байна, тухайн замаар зорчиход ямар саад бэрхшээл тулгарч байгаатай биечлэн танилцана. Амьдралд нийцэх шийдвэр гаргахын тулд авто зам дээр ажиллана” гэлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Ичинхорлоо “Дүүргүүдээс ирүүлсэн саналд үндэслэн энэ онд нийт 94.1 км урттай явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна. Үүнд Баянзүрх дүүрэгт 18.2 км, Сүхбаатар дүүрэгт 29.8 км, Чингэлтэй дүүрэгт 12.5 км, Баянгол дүүрэгт 15.6 км, Хан-Уул дүүрэгт 13.9 км, Сонгинохайрхан дүүрэгт 4.1 км зам тавих боломжтой гэж үзсэн” гэв.Мөн авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх хүрээнд Их тойруу доторх 31 гудамжинд тэмдэг, тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд уг замуудын өргөнийг 80 см-ээс доошгүй байхаар тооцоолжээ. Одоогоор ийм төрлийн 101.4 км замын боломжит сүлжээгээр иргэд зорчиж байна гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шаалдаа Бадамаа хаана байгаан тэр 101.4 км зам чинь архи уучихсан байгаа юм уу? Мань өнөөдөр унадаг дугуйгаараа нэг хүүхний яг гөнөөх рүү нь дугуйгаараа мөргөсөн хөөрхий аймаар эвгүй болсон.Гэртээ оруулж ирээд нүцгэлээд алцайлгаад хартал үс нь зулгарчээ энэ бол нэг л жишээ Алтжин бөмбөгөрийн ард нэг хүүхнийг араас нь ац руу нь мөргөхөд хөөрхий хүүхэн орилоол явцан тэгтэл яасан цочсондоо сарьсан.Дугуйн замаа хурдан тавь тэгэхгүй бол аймаар байна шүү
ЭХЛЭЭД ДУГУЙН ЗАМАА ТАВЬЧИХАА ЖИНХЭН ДУГУЙН ЗАМ!!!!!!!!! НАРИИН ЯВГАН ЗАМА ХУВААГАЛ БУДААО СОЛИОРООЛ ДУУСАШГҮЙ ТЭНЭГҮҮД
БАС МӨНГӨ ЧААЖ СКҮҮТЭР ТҮРЭЭСЛЭНЭ ГЭЧЖЭЭЭ ХУВИЙН СКООТЭР ӨӨРСДӨӨ ОЛООО ЭСВЭЛ ЦАГДАААД ЧИН БААХАН СКООТЭР БЭЛЭГЛЭЭЭЛ БСН
энэ уг нь мэдрэмжтэй, ажилсаг байрын залуу юм билээ шд, хийрхээд байхгүй мөрөөрөө л ажлаа сайн гүйцэтгэчихмээр эр билээ.