А.Баяр: Сургуулиуд төрийн далбаагаа мандуулдаг болсноор олон эерэг нөлөө гарсан

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдын хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баярын санаачилан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй Төрийн далбаа мандуулах хөтөлбөрийн нээлт өнөөдөр 2026.03.27-нд СТӨ-нд боллоо.
Хөтөлбөрийг 2026 онд төрийн болон өмчийн ерөнхий боловсролын 147 сургуульд хэрэгжүүлнэ. Ингэснээр сурагчдын эх оронч үзлийг сэрээх, хүн хүнээ хайрлан хүндэтгэх, байгаль дэлхий, амьдрах орчин, аав ээжээ дээдлэн хамгаалдаг хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой юм.

НИТХ-ын дарга А.Баяр “Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөрийг өнгөрсөн жил ерөнхий боловсролын 12 сургуульд амжилттай хэрэгжүүлсэн. Олон эерэг өөрчлөлт, үр дүн гарсан. Энэ жил Нийслэлийн бүх сургуульд хэрэгжүүлэх гэж байгаадаа баяртай байна. Төрийнхөө далбаагаа мандуулдаг сургуулийн хүүхдүүд хичээл сурлага, спорт урлаг, харилцаа хандлагаар нэгэндээ эерэг нөлөө үзүүлдэг болсныг багш нар нь хэлж байна. Хоорондоо англи хэлээр ярихаасаа илүү эх хэлээрээ ярихыг эрхэмлэдэг болжээ. Хөтөлбөрийг бүх талаар дэмжиж сургуульдаа хэрэгжүүлэх боломжоор хангасан удирдлага, нийгмийн ажилтан, багш нар, эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.

Төрийн далбаа мандуулах хөтөлбөрт НИТХ-ын Төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа, НИТХ-ын Төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, НИТХ-ын Төлөөлөгч, Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Хулан, НИТХ-ын Төлөөлөгч, Тархмал эрчим хүчний дэд бүтэц ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батзориг, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар болон эцэг эх, сурагчдын төлөөлөл оролцлоо.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Iim hereggui zuileer suragchdiin tsagiig bitgii ureech. Mon iim olon gazar dalbaa manduulah n uls neg bish met setgegdel toruuldeg. Ene olon dalbaanii ali n jinhene ali n huuramch ve Neg uls bol neg l dalbaa mandag tegeed bolno. Suragchdad tovog udahaa boli. oorsdoo harin manduulaad hurlaa ehel !
Olon naadam, olon toriin dalbaa , olon 9 har esvel tsagaan holt suld buyu manaihan buruu nerledgeer tug. Ene bugd haa saigui amaig burt l baina. Ali n jinhene ! ali n toriinh ve ß gedeg asuult garch ireed l baigaa yum daa nadad.
ta nar uneheer eh ornoo bodoj bui bol zugeer ediin zasag, army hoyoroo hogjuulehed anhaar. Ene bol orchin ued ta nariin odriin bodol shoniin zuud baih yostoi. Delhii niitiin baidliig ajiglaj bui bol niitiin mongoos hulgailahgui, hurdan humuusiin 0,07 h gazriig huvaarilahaas l ta nariin ejil ehelne. Zam harguigaa zas, heden amiag sumaa holbo.
Zugerl dur esgegvhidl bga shu,surguliin orchin hicheliin ued orilj charlaj uimuluhguil bhdaa spangaarval barav,