Эдийн засгийн мэдээ

150 мянган м.куб шатахууны нөөцийн сав барих репо зээлд ААН-үүд хүсэлтээ өгөөд эхэлжээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгөх үедээ АИ-92 автобензин 45 хоногий, АИ-95 автобензин 72 хоногийн, Дизель түлш 29 хоногийн, онгоцны түлш 19 хоногийн нөөцтэй байгааг танилцуулсан билээ.

Намрын чуулганы төгсгөлд шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд шатахууны нөөцийн сав бариулах хүрээнд Монголбанкнаас 500 тэрбумын репо зээлийн санхүүжилтийг УИХ-аар хэлэлцүүлэн баталсан юм.

Уг шатахуун нөөцлөх сав нь 150 мянган м.куб байх бөгөөд энэ даваа гарагаас эхлэн арилжааны банкуудад ААН-үүд хүсэлтээ хүргүүлж, 4-р сарын 15-аас бүтээн байгуулалт эхлэхээр болсон талаар мөн онцолсон юм. Ингэснээр шатахууны хомсдол үүсэхгүй байх, ОХУ-аас урт хугацааны тогтвортой нийлүүлэлтийг хангаж чадна гэж салбар яамнаас үзэж буй.

Түүнчлэн цаашид БНХАУ болон Казахстан улсаас нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудал яригдаж байгаа аж.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button