УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулганы нэгдcэн хуралдаанд дэд сайд нарыг дуудуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр ҮХЦ-ийн 2025 оны 12 дугаар дүгнэлт болон 2026 оны 01 дүгээр дүгнэлт, ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ даргалж, Ерөнхий сайд Н.Учрал гишүүдийн асуултад хариулт өгч буй.

Шинэ Ерөнхий сайд ажлаа хүлээж аваад нэг хонож байгаа тул гүйцэтгэл, тайлантай холбоотой зарим асуултад бүрэн хариулт өгөх боломжгүй, яамдын төлөөллөөс танилцуулах чиглэл өгсөн юм. Мөн УИХ-ын зарим гишүүн огцорсон сайд нарын хариулт сонсохгүй гэсэнтэй холбоотойгоор дэд сайд нарыг дуудуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Дарга сонгох, огцруулах чуулган ирц дүүрэн байдаг хэрнээ хийсэн ажлынх тайланг хэлэлцэж байхад чуулганд суусангүй. Яасан хэнэггүй юм. Дараагийн албан тушаалаа хөөцөлдөөд завгүй байгаа бололтой" хэмээн сайд нарыг шүүмжлэв.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button