Нийгмийн

“МИАТ” Ухань руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ бүрэн хангажээ

Гадаад харилцааны яам БНХАУ-ын Ухань хотод байгаа иргэдээ ойрын хугацаанд шилжүүлэн авахаар ажиллаж байгаа бөгөөд “МИАТ” ТӨХК Ухань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангажээ. 

Засгийн газрын нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлээд байна.

БНХАУ-ын Засгийн газар Ухань хотоос гадаадын иргэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, шилжүүлэн өгөх иргэдээр дамжин өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасны дараагаар зөвшөөрөл өгөхөө илэрхийлсэн байна. 

Ухань хотод байгаа оюутнуудыг нутагтаа ирсэн даруйд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан хяналтанд байлгах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулах юм. 

Тус хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ Америк, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг арав гаруй улс Хятадын Засгийн газарт хүргүүлээд байгаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-28 00:12

Онгоц хоосон битгий яваасай. Тусламж авч очоосой. Хүнс маск ус г.м.

зочин
зочин
2020-01-28 09:22
Reply to  Зочин

МИАТ нисгэгч нарт найдах юу л бол тэд агаар дээр мансуурдаг хар тамхи хэрэглэдэг улс шүү дээ Нисгэг нарыг сайн ш�##�гаарай даа согтуу вуу хар тамхи татхаас ч сийхгүй гарууд даа

Монгол иргэн
Монгол иргэн
2020-01-28 22:01
Reply to  зочин

Битгий сөрөг юм бичиж бай

Zochin
Zochin
2020-01-28 11:00
Reply to  зочин

Yum bolgoniig sorog talaasn harhaa bolioch teged ooriinhoor chin yah yostoi gej?! Mongol hunee uh ged tend n orhih hereg uu?

G
G
2020-01-28 07:59
Reply to  Зочин

Tm shvv maash zuw. Mgl uls ygd zaawal gadnii ulsaas tuslamj awch bh yostoi gej iim ued bas tuslamj vzvvldeg bh xeregtei

НАРАН
НАРАН
2020-01-28 09:47

ашгүй дээ. монголын минь үрс.

Холбоотой мэдээ

Back to top button