Нийгэм мэдээ

Х.Нямбаатар: Туулын болон тойрог I хурдны зам 2027, 2028 онд ашиглалтад орсноор түгжрэл 50 хувь буурна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын талаар Хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийн удирдлагууд ирж мэдээлэл өгөхөөс гадна гишүүдийн асуултад хариулж байна.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

Асуудал ярьж байгаа иргэдийг шантаажчид гэж дуудаад, энд тэнд хөдөлгөөн үүсгээд байгааг буруу тийш нь даамжруулж байна гэж харж байна. Туул голыг дайруулахгүйгээр бүтээн байгуулалтыг хийж болоогүй юм уу. Хэсэгтээ зогсоогоод илүү сайн судалгаа хийх ёстой юм байна гэж харж байна. Нийгмийн нөхцөл байдлыг хүлээж авч, мэдээллээр хангахын оронд ийм байдалд хүрчихэв ээ?

Хотын дарга Х.Нямбаатар:

Өнөөдөр Улаанбаатар хотын ганцхан трасс голын хойд эргээр явах юм байна гэдгийг сүүлийн 10 жилд мэргэжлийн байгууллагууд судлаад, байгаль орчны үнэлгээг хийгээд УИХ-ын 4 тогтоол, Засгийн газрын 5 тогтоол гарсан. Миний хувьд Улаанбаатар хотын захирагчийн хувьд, орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсны хувьд иргэдэд санал болгосон нийгмийн зөвшилцлийн гэрээ буюу мөрийн хөтөлбөрөө биелүүлэх нь бидний эрх бөгөөд үүрэг байх. Олонх болж санал авч чадаагүй нам улс төрийн хүчнүүд улс төрийн шүүмжлэл өрнүүлж, эсэргүүцэх нь зүй ёсны үзэгдэл. Харин хүчээр НИТХ-ын гаргасан шийдвэрийг зогсоох, тасалдуулах үйлдлийн эсрэг миний бие жагсах, цуглах, үгээ хэлэх нь миний эрх. Хан-Уул дүүргээс зөвшөөрлөө аваад би жагссан. Энэ автозам ашиглалтад орсноор Улаанбаатар замын ачаалал ирэх жилийн намар гэхэд 35 хувиар буурна. Маргааш нийслэл дээр тойрог нэгдүгээр хурдны замын тендер нээгдэнэ. Энэ амжилттай болвол энэ хоёр зам 2027, 2028 онд ашиглалтад орсноор нийлж нэг тойрог зам болох юм. Ингээд нийлсний дараа Улаанбаатарын автозамын түгжрэл 50 хувь буурна гэдэг тооцоолол бий.

Туулын хурдны зам дээр өр тавьж барих гэж байна гэж сошиалд яриад байсан. Энэ зардал нь нийслэл өөрөө замын сангийн хураамж, нийслэлийн татвар төлөгчдийн хураамжийг төсөвт төвлөрүүлснийгээ төсвөөр хуваарилаад хийгдэж байгаа ажил. Энэ замын төсөвт өртөг 13 жилийн хугацаанд өсчихлөө гэж байна. 2013 онд энэ замын төсөвт өртөг 468 сая ам.доллар буюу нэг эгнээ дөрвөн гүүрэн байгууламжтай байсан бол өнөөдөр 6 эгнээ болж 9.9 км урттай болсноор 680 сая ам.доллар болсон" гэв.

Хуралдаан үргэлжилж байна

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюунэрдэнийн угжны хүүхэд тэнэг царайлчихаад улныханд тоогдоод л байгаа дурак даа хахаха нөгөө малнууд нь өөрсдийнх нь мөнгөөр тоглоод байгааг ч мэдрэхгүй арга ч үгүй дээ хар массууд юм чинь...

Зочин
Зочин

ESTOI HUDLAA ENE GALZUU PISDAAG ZUGEER HURDAN ZAULUUL 50% GJ SHAAJ BNA KK

Зочин
Зочин

Нямбаа, Батаар, Оюунэрдэнэ, Женко нарын хулгайг зогсоож шоронд хий

Холбоотой мэдээ

Back to top button