УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ЭЗБХ, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10:00 цагт эхэлнэ

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10:00 цагт товлогджээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсоно.
Хуульд заасны дагуу Засгийн газраас тавдугаар сарын 1-нд ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн бол энэ долоо хоногоос ийн байнгын хороодын хэлэлцүүлэг эхэлж байгаа юм.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.