УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сонгуулийн жилүүдэд төсвийн тогтвортой байдал алдагддаг нь "жам" болов

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-өөс өчигдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтээ танилцуулсан.

ТТБЗ-ийн дарга Ж.Дэлгэрсайхан, гишүүн Н.Ууганбаатар нар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ нь 43 их наяд 586 тэрбум байх бөгөөд ДНБ-д эзлэх хувь нь 37.8 хувьд хүрэх тухай мэдэгдсэн. Энэ нь ард иргэдийн ахуй амьжиргаанд эрсдэл үзүүлэхээргүй тоо баримт биш юм.

Учир нь ДНБ-д эзлэх төсвийн зардал 25 хувиас дээш түвшинд хүрвэл төсөв тэнцвэртэй байсан ч инфляцын дарамт үүсч болохыг Английн эдийн засагч Колин Кларк судлан тогтоосон байдаг аж. Монгол Улсад 1997 оноос эхлэн төсвийн зардал Кларкийн хязгаарыг тогтмол давсаар байгаа юм.

ТТБЗ-ийн зүгээс сонгуулийн цикл нь төсвийн зарлагын өсөлтөд нөлөөлөл үзүүлж буй гол хүчин зүйлсийн нэг болж буйг ажиглажээ.

Монгол Улсын 2000-2025 оны төсвийн зарлагын үзүүлэлтүүдэд эконометрик, статистик аргаар дүн шинжилгээ хийхэд УИX-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагддаг жилүүдэд төсвийн зарлага илүү өсөx хандлагатай байгааг ТТБЗ-ийнхөн тогтоосон байна.  

Тус зөвлөлөөс 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтээр:

  • Cонгуулийн жилийн төсөв нийт зарлагын өсөлт 3.2 хувиар нэгж хувиар нэмэгдсэн.
  • Cонгуулийн жилд цалин хөлсний зардлын өсөлт 13.2 нэгж хувиар нэмэгдсэнийг тус тус тогтоожээ.

Тэгвэл төрийн аудитын тайлангаар УИХ-ын сүүлийн гурван сонгууль буюу 2016, 2020, 2024 оны сонгуулийн жилүүдэд нэгдсэн төсвийн нийт зарлага мөн өмнөх оноосоо эрс өссөн байдалтай байгаа юм. Тухайлбал,

  • 2016 онд 33 хувиар,
  • 2020 онд 19.2 хувиар,
  • 2024 онд 35.9 хувиар тус тус өмнөх оны нэгдсэн төсвийн зарлагаас өссөн байжээ.

Энэ дундаас 2024 оны өсөлт нэрлэсэн дүнгээр хамгийн их нь байсан бөгөөд нэг жилийн дотор нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл нь 30.5 их наяд төгрөг болж, 2023 оноос 35.9 хувиар буюу 8.08 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.

ТТБЗ-ийн 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтэд мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд удаа дараа өөрчлөлт оруулснаар төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах нөлөөтэй гэх чухал дүгнэлтийг тусгасан билээ.

2010-2025 оны хооронд манай парламент Төсвийн тухай хуульд нийт 71 удаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийт 22 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг нь хуулиуд хоорондын уялдаа холбоо, нэгдмэл байдал болон зохицуулах чадварт нь сөргөөр нөлөөлж, төсвийн орлого, зарлага нь тодотголоор буурлаа ч хүрээ нь хөндөгдсөөр байх нөхцөлд хүргээд байгааг судлаачид онцолж байна.

Мөн 2026 оны төсвийн тодотгол тойрсон асуудлын хүрээнд Монголбанкны удирдлагын зүгээс 2026 оны төсвийн тодотгол батлагдсанаар инфляц 0.7 хувиар нэмэгдэх тооцоололтой тухай мэдэгдсэн бол ТТБЗ-өөс энэ инфляц 1.6 хувиар өсөх магадлалтайг гаргажээ. Төсвийн тодотгол нь багш, эмч, төрийн үйлчилгээний алба хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч ингэснээр төсвийн зарлага улам нэмэгдэж, эдийн засгийн эрэлт өсч инфляцад дарамт үүсгэх эрсдэлтэй байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Бүжинлхам

Э.Бүжинлхам - СУИС-ийн Театрын Урлагийн сургуулийг кино жүжгийн зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. 2026 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагт улс төр, эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонгууль дөхөхөөр л ард иргэдийн мөнгөөр санал худалдаж авах гэж төсвөө тэлдэг нь үнэхээр уламжлал болж дээ.

Зочин
Зочин

43 их наяд гэдэг чинь манай улсын эдийн засагт байж боломгүй асар том дарамт шүү.

Зочин
Зочин

Кларкийн хязгаарыг 1997 оноос хойш байнга давж байгаа юм бол ер нь хууль батлаад яадаг юм бэ.

Зочин
Зочин

Сонгуулийн жилд цалин 13.2 хувиар нэмэгддэг гэдэг нь ямар ч эдийн засгийн тооцоогүй зүгээр л поп шийдвэр.

Зочин
Зочин

Төсвийн тогтвортой байдлын хуулийг 22 удаа өөрчилнө гэдэг чинь хууль биш зүгээр л цаас болсныг харуулж байна.

Зочин
Зочин

2024 онд төсвийн зарлага 35.9 хувиар өссөн нь одоогийн энэ инфляцын гол шалтгаан мөн.

Зочин
Зочин

Багш, эмч нарын цалинг нэмэхийг дэмжих ч гэлээ тооцоо судалгаагүй нэмэхээр буцаагаад үнийн өсөлтөөр хамаг мөнгийг нь сорчих юм.

Зочин
Зочин

Засгийн газар нь төсвөө хасна гэж ярьдаг ч сонгууль болохоор л мөнгө хамаагүй цацаж эхэлдэг.

Зочин
Зочин

2027 оны төсөв хүртэл ийм ачаалалтай байхад бид яаж амьдрах болж байна аа.

Зочин
Зочин

2016, 2020, 2024 оны сонгууль болгоноор л төсвийн зарлага огцом өссөн нь баримтаар нотлогдлоо.

Зочин
Зочин

Төсвийн тодотгол хийх бүрт л инфляц өсөх нь тодорхой байхад хэрэгжүүлсээр л байх юм.

Зочин
Зочин

tosviin zarlaga 25 huviin hyazgaariig davahaar l inflyats bolno geж эрдэмтэд нотолчихоод байхад тоодоггүй.

Зочин
Зочин

Songuuliin tsikl gej nerleed baigaa зүйл чинь үнэндээ төрийн мөнгөөр хийж байгаа луйвар.

Зочин
Зочин

Mgl-d yag zov bodlogo batladag ediin zasagch alga uu, daandaa l pop zvil hiih yum.

Зочин
Зочин

2028-2029 оны төсөөлөл ч гэсэн баахан өртэй л гарахаар харагдаж байна.

Зочин
Зочин

Төсөв тэлэх тусам амьжиргаа доройтоод байгааг эрх баригчид анзаардаггүй юм байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button