УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн ярилцлага

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдыгаа хөөж явуулж өөрсдөө үлддэг хурган аргаа боль. Ерөнхий сайд нүдүүрийн мишок биш

Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулаад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь өнөөгийн Засгийн газрын тогтвортой байдал болоод цаг үетэй холбоотойгоор хэвлэл мэдээлэлд дараах мэдэгдлийг хийгээд байна.

Л.Оюун-Эрдэнэ:

“Мэдээж Засгийн газар, сөрөг хүчин аль аль нь ажлаа хийх ёстой. Гэхдээ сэтгэл хөөрлөөр хандсан асуудал бий. Хамтарсан засаг байгуулагдаад төслүүд явж байх үед хэдэн хүн сайд болох гээд л, Ардчилсан намд хамаг л сайд нарын суудлаа өгчихлөө. Эдийн засаг хөгжлийн яам, Уул уурхайн яам, Хууль зүйн яамаа өгчихлөө. Хяналтын сайдаа өгчихлөө. “Алтан Өргөө” киноны Ёроо Ёмбоо гээд хоёр нөхөр хайрцган дотор учиргүй их алт эрдэнэс байна гэж бодоод нээтэл юу ч байхгүй байдагтай адил хэдэн далдаакуудаас болж асуудал гарч байна. Нөхцөл байдал хүндрээд ирэхээр “чи үхэхээр би үх” гэдэг шиг одоо А.Ариунзаяа, О.Саранчулуун бүр С.Амарсайхан хүртэл буруутай болж байна шүү дээ.

Ерөнхий сайд Н.Учралыг тойрсон засгийн итгэл хүлээлгэх асуудлын хүрээнд тэрбээр үргэлжлүүлэн,

“Одоо Н.Учрал өөрөө улс төрийн дүгнэлтээ хийх ёстой. Өөрийнхөө тооцоогоор өөрийнхөө улс төрийг хийхгүй бол хүний гар хөл болж, хүний занганд орж улсын Ерөнхий сайдыг хийхгүй. Одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газар эв нэгдлийг хариуцах ёстой. Ерөнхий сайддаа аж ахуйн ажлаа хийх боломжийг олгох ёстой.

Манай сайд нар болон намын удирдлага маань надтай, Занданшатартай ажиллаж үзлээ, одоо Н.Учралтай ажиллаж үзэж байна. Одоо та нар Ерөнхий сайдыгаа хөөж явуулж өөрсдөө үлддэг хурган аргаа боль. Одоо Засгийн газар огцорвол бүх сайд огцрох ёстой. Ерөнхий сайд нүддэг мишок биш. Би Н.Учралыг чадах хүртлээ дэмжиж байгаа. Өөрөөрөө байгаа Н.Учралд асуудал байхгүй. Улс төрд итгэл үнэмшлээр ялдаг болохоос хор найруулж засагладаггүй.

Инфляц 10 хувь байвал цалинг 13 хувь гэж тооцох ёстой. Гэтэл нэг салбарын цалинг 50 хувиар нэмчихэж байна. Ерөнхий сайд үүнийг тооцож оруулж ирж байгаа байх. Гэхдээ энэ Н.Учралын Засгийн газрын биш өмнөх Засгийн газраас үүдэлтэй асуудал л даа. Арга буюу цалин хөлсний урсгал зардлыг нэмэхээс өөр аргагүй байдалд орж байна. Одоо энэ цаг үед Ерөнхий сайд манлайллаа үзүүлэх үү үгүй юу гэдэг нь өөрийнх нь түүхэн цаг хугацаа."

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

chi zvgeer l zailj vz shoronluugaa novshoo

Зочин
Зочин

Чи маш их мөнгө зарж, 5 жил суухдаа бүтээсэн зүйл байхгүй ганц станц барих нь бүү хэл, 10 станц барих мөнгийг идчихсэн. Бас бүх салбар уналтанд орж, залуус дүрэвсэн. Ингээд байж байгаа чинь их юм шүү. Дутаад чимээгүй бай.

Зочин
Зочин

Чамайг ард түмэн зайлуулсан бгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button