Н.Учрал С.Амарсайханыг огцруулж туг тахин, ₮3.5 тэрбумаа мартуулах уу
УИХ-ын ээлжит бус чуулган зарлуулсан Н.Учрал 3.5 тэрбумыг ХОМ дэх "Их засаг" олон улсын сургуулийнхаа салбарт төсвөөс өгөхийг завдсан гэх хардлагад унаж, "мэх мэхэндээ" гэдэг нь болсон. Харин эл дуулианаа намжаах галаа ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан руу чиглүүлж орхилоо.
Ингэж хэлсний учир нь, Ерөнхий сайд Н.Учрал "Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй" хэмээн өөрийн цахим хуудсанд гурван цаг орчмын өмнө нийтэлж, үүнийг Б.Энхбаяр тэргүүтэй 38-ын талынхан түгээж байна.
Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцсан гэх бичлэгийг Удган Б.Булнай гэх хүн нийтэлсэн. Агуулга нь, "С.Амарсайхантай холбоотой залруулга бичлэгийг олон нийтэд цацаж өгөх юм бол хэргийг чинь хааж ялгүй гаргана хэмээн санал тавьсан" гэх. Онцлон хэлэхэд, Б.Булнай бол Ерөнхий сайд асан Г.Занданшатарын заслыг хийдэг удган.
Уншигч та санаж байгаа бол Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад дөрвөн сарын дараа буюу |2025.10.29|-ний өдөр "Хариуцлагын гэрээ зөрчсөн" агуулгаар С.Амарсайханыг огцруулж байсан. Засгийн газрын хуралдаанаас хэрхэн хөөгдөн гарч байгаа процессыг нь ч хэвлэлийн баг нь түгээсэн. Тухайн үед 30-ийн тал буюу Л.Оюун-Эрдэнийн талаас Г.Занданшатарын танхимд ажиллаж буй цор ганц хүн нь С.Амарсайхан байсан. Харин одоо Н.Учралын танхимд 30-ийн талаас таван сайд буй.
Сайтар анзаарвал, МАН-ын 38-ын талаас С.Амарсайханаар ийн туг тахиж, 30-ийн талд сэрүүлэг өгч, дуулиант ₮3.5 тэрбумын санхүүжилтийн агуулгыг мартуулж мэдэх мессеж энд хөвөрч байна.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха. Занданшатар тэгээд удган бөөгөөр засуулаад ч тэссэнгүй, хөнтрүүлчихсэн үү. МАН-гарууд ч бөөгийн онгодоос ч хүчтэй юм аа, ха ха
Бөө ,удган,үзмэрч,ламд найддаг ерөнхий сайдтай байснаас оргүй нь дээрдээ. Ийм л амьтас биднийг удирддаг хөөрхий минь.
Бөөд биш цагдаа хурандаа гуйдаг нь юу бэ юундаа сандрав
Ха ха энэ мэтийн нам дагаж хөлжиж байгаа новшнууд энэ засагт өчнөөн байна. Шантаач хийж л сайд хийж байгаа болохоос хулгайч нар бус уу
Amarsaihan mongol dayar shivshig bolsnoos ogtsrood duulianaa namdaasan ni oort ni l olziitei
Хүн төрөлхтөн шинжлэх ухаанаар замна ж, соёл-иргэншилт нийгэмд нэгэнт шилж чихээд байхад Монголын нийгмийн хөгж лийг хөтлөгч МАН-ын дарга нар нь ман гартаад бөө мөргөлтэйгээ зууралдаад сууж байдаг, ичмээр дамшигнууд шүү !
ODOOGIIN BUU NAR BOL GA;LZUU NOVSHUUD MUNUUS MUN . ESVEL IH ZAKITAI MUUHAI HUMUUS . GEHDEE GER BULIIN TALAAR ASUUDALD ORSON BOL CAMRAA SAIHAN ZAILAH ESTOI
Огцоруул
С.Амарсайхан гишүүн тийм үйлдэл хийдэг хүн бишээ.Хүмүүжилтэй айлын хөдөлмөр ч ,зарчимч хүндээ.Энэ засагийн газар байх естой хүний нэгдээ.