НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга| "Оюутны байрандаа орсон эхний орой ганцаараа эвгүй санагдаад аав, ээж рүүгээ яриад уйлсан"

"Оюутны байрандаа ирээд хоёр л хонож байна. Эхний орой аав, ээж рүүгээ "Би энд байж чадахгүй" гээд уйлсан. Гэрээсээ хол, шинэ орчинд дасахгүй аав ээжийгээ санаад уйлаад ярьсан нь тэр л дээ. Тухайн үед өрөөндөө ганцаараа байсан болоод ч тэр үү "эвгүй" байсан. Одоо бол өрөөндөө дөрвүүлээ болчихсон сэтгэл санаа ч дажгүй гэрээс ирсэн боорцгоо хувааж идээд л байж байна" гэж ярих түүнийг Г.Адъяадолгор гэдэг.

Тэрбээр энэ жил МУБИС-ийн Багшийн сургуульд сурахаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас ирээд нэг сар болжээ. Хоёр хоногийн өмнөөс түүний хичээл танхимаар орж эхэлсэн бөгөөд Г.Адъяадолгор оюутны байрандаа ороод удаагүй байгаа аж. Түүний өрөөний зүүн, баруун талд хоёр давхар төмөр ор, нэг ширээ, хувцасны дөрвөн чемдонаас өөр эд хогшил үгүй.

Хоёр хоногийн өмнөхөн танилцсан Багшийн сургуулийн дөрвөн оюутан хэдийнээ найзууд болжээ. Өвөрхангай, Ховд, Дорноговь, Хөвсгөл аймгуудаас бага ангийн багш болох нэг зорилготой ирсэн тэд "алга дарам" өрөөндөө тал талаас цугласан нь энэ юм. Танилцаад ердөө 48 цаг болсон тэдний гал тогоо нэг. Гэрээсээ ирсэн боорцгоо хувааж иднэ, хамтдаа хичээлдээ явах гэх мэт хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа олон. Өдгөө тэд гэрээ санаж нулимс унагасан нэгнээ аргадаж, нэг "өрх" болжээ.

-Ээжийг Өвөрхангай явах автобусанд суулгаж өгөөд наашаа ирэхдээ зөндөө уйлсан-

Энэ тухай Г.Адъяадолгор " Оюутны байр маань төсөөлж байснаас тэс өөр байсан. Өмнө нь дотуур байр гэж сонсож байснаас дотор ямар амьдрал өрнөдгийг нь огт мэдэхгүй ирсэн. Гэрээс минь асар ялгаатай орчин угтсан, өрөөгөө ч олохгүй хэсэг явсан учраас хэцүү санагдсан. Аав ээж рүүгээ уйлж хүртэл залгасан. Одоо орчиндоо дасаад эвээ олох шинжтэй тайвшраад байж байна. Тайвшрахад минь өрөөний найзууд их дэм болсон.

-Анх удаа гэрээсээ хол олон хоногоор амьдрах, оюутан болж хүн хөл ихтэй хотод ирэхэд ямар байна вэ?

-Өөрсдөө хоолоо хийхээс л эхэлнэ. Ариун цэврийн цаас хүртэл дуусдаг юм байна гэдгийг энд ирээд л мэдэж байх жишээний. Гэртээ байхдаа аж ахуйн хэрэглээний зүйлд огт санаа зовдоггүй дэлгүүр гараад л өвөө, ээжийн мөнгөөр авчихдаг байсан. Одоо бол бүх зүйлийг өөрөө гар бие оролцож байж л зохицуулна. Бид дөрвийн гал тогоо нэг. Оюутны байрны нэгдсэн гал тогоонд ээлжээр хоолоо хийдэг юм байна. Цэвэрлэгээний материал, өрөөгөө тохижуулахаас эхлээд хэрэгтэй зүйлс олон бий. Манай өрөөнийхөн мөнгөө нийлүүлээд цэвэрлэгээний хэрэгслээ хамтдаа авсан. Арай хэмнэлттэй байдаг юм. Ээж, аав мөнгөнд санаа зовох хэрэггүй, онц сур гэж захисан л даа. Гэхдээ санаа зовохгүй байж чадахгүй л байна. Гэртээ байхдаа хамаагүй л зүйлд мөнгө үрдэг байсан бол энд ирээд дэлгүүрээс хамгийн хямд үнэтэйг нь сонгодог болсон. Энэ мэт урьд өмнө тулгарч байгаагүй асуудалтай нүүр тулж л байна.

-Гэрээ санах, гэр бүлээ үгүйлэх юм уу?

-Ээж намайг оюутны байранд оруулж өгсөн юм. Би ээжийг Өвөрхангайн автобусанд суулгаж өгөөд наашаа ирэх замдаа их удаан уйлсан. Ээж байхгүй хэцүү санагдаад нулимс тогтож өгөөгүй. Би өвөөтэйгөө амьдардаг, олон дүүтэй айлын том. Өвөөгөө санаж уйлна, дүү нараа санана. Энд ирээд олон уйлсан даа.

-Өвөө нь, аав ээж нь юу гэж байх юм?

-"Миний охин зорилготой очсон. Зорилгоо биелүүлж сайн багш болно оо" гэж зоригжуулдаг. Оюутан болсон учраас биеэ дааж асуудлыг өөрөө шийдэх хэрэгтэй. Даваад гарна гэдэгтээ итгэлтэй байгаа.

"Манай гэрээс боорцог явуулсан байна лээ. Намайг өлсөж байгаа гэж бодсон байх. Өрөөний найзуудтайгаа хамт идээд дуусах дөхөж байгаа. Өглөө хичээлдээ явахдаа цайтай хамт идчихээд явдаг. Одоохондоо мөнгөтэй, өлсөхгүй л байна. Цаашдаа өлсөж магадагүй л байх" хэмээн ярих түүнийг З.Номин-Эрдэнэ гэдэг. Тэрбээр багш болохоор Ховд аймгаас хотод ирээд буй нь энэ. Олон дүүтэй, хүүхдэд хайртай учраас багш мэргэжлийг сонгожээ.

З.Номин-Эрдэнэ бусадтай нээлттэй ярилцаж чаддаг тул их сургуулийн ангийн олон найзтай болж, өрөөнийхөө хэдтэй ч хурдан дотносож амжжээ. Энэ тухай тэрбээр "Бид бүгд хөдөөнөөс ирсэн болохоор бие биеэ сайн ойлгодог. Нэг нь ямар нэгэн зүйлээ мартвал нөгөө нь сануулна. Хоолоо хуваагаад идчихнэ. Бие биедээ дэмтэй тустай л аж төрж байна. Оюутны байранд усанд орох нь жаахан хүндрэлтэй. Гэртээ бараг өдөр бүр усанд ордог байсан бол энд долоо хоногт хоёр удаа л орох боломжтой. Давхраар нь усанд орох хуваарь гаргачихсан байдаг юм байна.

Үсээ ойр ойрхон угаах боломж бага юм шиг ээ. Аргагүйн эрхэнд угаалтуурт үсээ угаасан. Гал тогоо нь нэг учраас хоолоо хийхдээ хүлээх зэрэг асуудал гардаг. Гэхдээ одоо яах вэ, аргалаад л дасан зохицох байх. Жаахан хугацаа хэрэгтэй л юм байна. Ер нь оюутан болно гэдэг нь өөрийгөө мэдэж эхлэхийг хэлдэг юм шиг ээ. Амьдралынхаа нэгэн том алхмыг хийж байгаа юм шиг санагдлаа" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төлбөр нь жил бүр нэмэгддэг хэрнээ оюутны дотуур байрны нөхцөл яагаад огт дэвшдэггүй юм бэ???

Дэл
Дэл

Өрөвдөлтэй шинэ үе гарч ирж байгаа юм байна

Зочин
Зочин

Иймэрхүү сурвалжилга зөндөө л гардаг. Даанч яам, сургуулийн удирдлагууд нь огт тоохгүй юм даа

Зочин
Зочин

Заа яахав дээ хоёр гурван сарын дараа гэхэд дасчихнаа, анх удаа гэрээсээ холдож байгаа хүүхдүүд аргагүй

Зочин
Зочин

Дөнгөж ирээд л ариун цэврийн цаас дуусдгийг мэдлээ ч гэх шиг, ямар тансаг амьдарч байсан хүүхдүүд бэ

Зочин
Зочин

Дотуур байранд орж чадаагүй хөдөөний оюутнууд олон бий. Дотуур байранд орчоод уйлах гэдэг илүүц

Дддд
Дддд
Reply to  Зочин

Ямар нялх хүүхэд бишдээ уйлаад байхдаа яахавдээ.хачин юм сурвалжлах юм.хэнд хэрэгтэй юм

Зочин
Зочин

Oyuutnii bairnuud chn barag shorongoos dor bdag bzde, huni erh gedge yum ogt alga

Зочин
Зочин

4 huntei gants l sheesnii gazar, tsogts bdal gej alga oo

Зочин
Зочин
Reply to  Зочин

4 hunii 1 bish baih. Deer ued bol davhraaraa neg niitiin jorlontoi baisan. Ednii bair yamriig medehgui. Odoo bodohod hund nohtsol. Iim olon jil ongorohod oorchlogdoogui heveer 4-uulee neg oroond shahtsaldaj bui n aimaar.

Зочин
Зочин

Энэ МУБИС-ийн 4-р байр чинь хэдэн онд баригдсан байр бэ, нурах гэж байгаа юм биш үү

Зочин
Зочин

хүүхдүүд өөрсдөө зохицоод явж байгаа нь сайн ч сургуулиуд нь байрныхаа админ асуудлыг анхаараач

Зочин
Зочин

Toli, shihr, togooch geh met gants zuyld ch bdggue, barag tomor orond mongo tulpasara gants ch oron bzg

Зочин
Зочин

долоо хоногт 2 удаа л усанд орно гэж юу гэсэн үг юм бэ, ямар шорон байгаа биш дээ?

Зочин
Зочин

Bairnii tulbor gej baahan mng tatai bolchood ashiglaltiin orchnoo shidchihij chdhg

Зочин
Зочин

Угаалтуурт үсээ угааж байна гэнэ шүү, ийм нөхцөлд яаж сурч боловсрох юм бэ

Зочин
Зочин

Aav eej ni yatsan bdg yum, tom bolchood bgl uyld bdag bzde

Зочин
Зочин

surguulig tseneglej bga ch gehd bas l hetsuu l haragdaj bn, tulboroo barag 100% tulchihud

Зочин
Зочин

tsag daanda iim bsan, odoo ch heveerei. ih surguuliud bol зүгээр л мөнгө угаах цэг

Зочин
Зочин

Uilah ch asuudal bish, Hun chini dasdag amitan , dasna. Gol asuudal n sanhuugiin l asuudal baih bolov uu daa. Hicheelee tasalj boldoggui tul ajil hiihed tovogtei.

Зочин
Зочин

Насанд хүрсэн гэж өөрийгөө зоригжуулж хотын амьдрал дасна дасна

Зочин
Зочин

Улаан нялзрай юм шиг, юун арчаагүй охин бэ

Уншигч
Уншигч

ямар уул хаданд хонож бга биш айж уйлаад одооны оюутан нэр зүүсэн охидуудаа гэж эмзэг сарнай нар олширч дээ 2жил болдоод хуучирч бар хэсэж пиво уудаг ажимаа нар болно доо

Зочин
Зочин

Амжилт хүсье дүүд. Чи чаднаа

Зочин
Зочин

Ямар хөөрхөн юмбэ амжилт хүсье сурлагын

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юу нь хөөрхөн байгаа юм, уйлж ээж аавруугаа ярьсан ч гэх шиг, танхи амьтан бэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Minii ued hyatad oyutnuud iim chihmel togloomtoi baihaar dotroo gaihdag l baisan yum. Dotroo hyataduud gantshan huuhedtei bolohoor ingetel n huuhed setgelgeetei baidag yum baih daa l gej boddog baisan.

Зочин
Зочин
Reply to  Зочин

za yah ve dee hun bur oor oor geed bodchih. Yer n bol nasand hursen oyutan hunees garah ugs yariagui ch hun bur oor gedgiig huleen zovshoor.

Холбоотой мэдээ

Back to top button