НИЙГЭМ

Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, бороо орохгүй

Хур тунадас: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 16-наас 17-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы зарим сумд, Сэлэнгийн баруун хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган,Сэлэнгийн зарим сумд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун сумдын нутгаар 0.1-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +2...-3 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +11…+16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цаг агаар ч сүүлийн үед үнэхээр тогтворгүй, дэлхийн дулаарал гэдэг нь бодитоор мэдрэгдэж байна даа.

Зочин
Зочин

Аймгуудын нутгаар хур тунадастай байгаа нь бэлчээрийн ургамалд сайн ч ургац хураалтад саад болох вий.

Зочин
Зочин

Хөдөө орон нутгаар уулархаг бүсээрээ хэдийнэ хасах градус хүрч эхэлж байгаа юм байна, замын хальтиргаанаас сэрэмжлэх хэрэгтэй.

Зочин
Зочин

Улаанбаатарт бороо орохгүй нь ямай даа, хэдэн өдөр шороотой цуг шавар тавш болохгүй амрах нь.

Зочин
Зочин

Салхи зарим үед 12-14 метр хүрэхээр шороогоор шуурах байх даа, цонхоо сайн хааж явахгүй бол болохгүй.

Зочин
Зочин

Дулаахан байгаа дээр нь хотоос гарч агаар салхинд гараад авах юм сан.

Зочин
Зочин

Говьд 33 градус дулаан, харин уулаараа хасах градустай гэхээр манай орны уур амьсгал үнэхээр эрс тэс юм даа.

Зочин
Зочин

Улаанбаатарт бороо орохгүй ч гэсэн салхитай байх болохоор хүүхдүүдээ сайн дулаалж гаргаарай.

Зочин
Зочин

Хөдөөний замд салхи ихтэй, бороотой байх нь аюултай тул жолооч нар хурдаа тааруулж яваарай.

Зочин
Зочин

Аймгуудын нутгаар хур тунадастай байгаа нь бэлчээрийн ургамалд сайн ч ургац хураалтад саад болох вий.

Зочин
Зочин

Булган, Сэлэнгээр бороотой гэхээр тариалангийн бүс нутгаар ажил жаахан саатах нь дээ.

Зочин
Зочин

Цаг агаарын энэ өөрчлөлтөөс болоод хүмүүсийн дархлаа амархан унаж, ханиад ихсэж байна.

Зочин
Зочин

Нийслэлийн иргэддээ дулаахан, сайхан өдрийг тохиолдуулан ажлын амжилт хүсье!

Зочин
Зочин

Салхи ширүүсэхээр агаарын бохирдол хэсэгтээ гайгүй цэвэршиж магадгүй юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button