Улс төрийн мэдээ

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх сарын 02 хүртэл хойшиллоо

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, аравдугаар сарын 02 хүртэл хойшлууллаа.

Тодруулбал, Н.Тавинбэхийг  нийтийн албан тушаалтан буюу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар, мөн Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Улс төрд нөлөө бүхий этгээдээр тус тус ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн болон дангаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан, бусдад хахууль өгсөн гэх нийт дөрвөн хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж буй.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.

Шүүх хуралдааны үеэр улсын яллагчийн зүгээс шүүгчээс татгалзах хүсэлт гаргалаа. Тодруулбал, шүүгдэгч Н.Тавинбэхтэй цуг шалгагдаж байсан Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нартай шүүгчийг төрөл садны хамааралтай байх тул шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргасан юм.

Үүнд Шүүгч М.Мөнхбаатар "Миний хувьд Дундговь аймгийн харьяат хүн. Гэтэл хаа байсан баруун аймгийн хүмүүстэй хамаатан болгож байгаад гайхаж байна. Ямар ч байсан Ерөнхий шүүгч шийдвэрлэх болохоор хуралдааныг хойшлуулъя" гэлээ.

Холбогдсон хэрэг, өрнөлийг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөрөнгийн хураа

Зочин
Зочин

Шүүгчдээ авилгал өгөөд ялгүй гараад хулгайлсан мөнгөөрөө гадаадад очно гэж Тавинбэх бодож суугаа даа. Сайханбилэг, Элбэгдорж нар дээр очих уу, Нямбаатар, Амундра нар дээр очиж мөрийтөө тоглож, хар тамхи татах уу гэж бодож байна даа.

Зочиpн
Зочиpн

sullaad l shalgaj bgaa uhaantai yu. yadaj sullahgui shalgaarai daaa

Зочин
Зочин

Тэгээд 10 аймагт цахилгаан станц барих мөнгийг хувьдаа завшдаг гээд байх юм дампуурсан хуулийн байгууллага нь шийдэж байгаан хаана бна тэгж тэгж тэнсэн харгалзаад төрд ажиллах эрхийн ганц нэг жилээр хасаад л авилгаар төрсөн тэрбумтан нэгээр нэмэгдэх л биз дээ хуулийн байгууллага тэр тусмаа шүүх засаглалд итгэх итгэл алдарсан

Зочин
Зочин

Үнэн зөвөөр шийддэг хууль хяналтын байгууллага байна уу Монголд. Бүх хөрөнгийг нь хураа.

Зочин
Зочин

Бүх хөрөнгийг хурааж улсыг хохиролгүй болгоод буудчих

Зочин
Зочин

Tsaatsal sl sdaag

Ariunbuudau
Ariunbuudau

Худлаа бичхээ болиоч үнэн худалын ялга

Холбоотой мэдээ

Back to top button