НИЙГЭМ

Гавьяат тамирчин Б.Баасанхүү дэлхийн чансааны 116-д жагсаж байсан бол 63 байраар урагшилжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд Унгарын Будапешт хотод болсон “Их дуулга” ангиллын тэмцээний дараа дэлхийн чансааг шинэчилжээ.

Шинэ чансаагаар манай ихэнх тамирчид 1-3 байр ухарсан. Тухайлбал, эрэгтэйчүүдээс Б.Сүхбат, К.Ёолк, Б.Гончигсүрэн нар нэг, Т.Түмэнжаргал хоёр, Ё.Басхүү гурван байраар хойшилжээ. Харин эмэгтэйчүүдээс Ж.Анударь, Б.Ням-Эрдэнэ нар нэг, А.Адъяасүрэн хоёр байр ухарлаа.

Харин Будапештын “Их дуулга”-д оролцсон тамирчдаас хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин Б.Баасанхүү 53 дугаар байр руу орж ирэв. Ингэснээр ДАШТ-д оролцох боломжтой болж байна.

Хоёр жилийн хугацаанд их спортоос завсарласан тэрбээр энэ тэмцээнд оролцохоос өмнө дэлхийн чансааны 116-д жагсаж байсан бөгөөд 63 байраар урагшилжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам есөн байр урагшилж, дэлхийн чансааны 49-д, 52 кг-д зодоглосон Б.Уранбаяр чансаагаа дөрвөн байраар ахиулан 39-д, -78 кг-д О.Хүслэн дөрвөн байр ахиж 114 дүгээрт жагсав.

Эрэгтэйчүүдээс 60 кг-д Н.Мэндсайхан зургаан байр урагшилж 135-д, 66 кг-д Ө.Жанцандорж 64 дүгээр байраа хадгалав. Харин залуу мастер Ө.Бямбасүрэн “Их дуулга”-аас авсан анхны медалийнхаа ачаар 446 байраар урагшилж, 69 дүгээрт жагслаа. Түүний хувьд энэхүү тэмцээнд зодоглохын өмнө 515 дугаарт эрэмбэлэгдэж байв. Мөн 73 кг-д Л.Анхзаяа наймдугаар байраа хадгалсан бол Л.Энхдөл чансаагаа 287 байраар ахиулан 210 дугаарт эрэмбэтэй болжээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button