АНУ, Европ дахь Украины холбоотнуудыг ОХУ хөнөөхөөр төлөвлөж байна гэж Холбооны мөрдөн байцаах товчоо мэдэгдлээ
ОХУ-ын тагнуулын албаныхан АНУ, Европ дахь Украины холбоотнуудыг хөнөөхөөр төлөвлөж байна гэж АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчоо мягмар гарагт /2026.09.15/ мэдэгджээ. Тодруулбал АНУ-ын холбооны албан тушаалтнууд халдлагын төлөвлөгөөнд оролцсон таван хүнд ял тулгасан байна. ОХУ-ын тагнуулын албаныхан АНУ, Европт хүмүүс хөлслөн тандалт хийж, амьд насанд хүрэх халдлага гүйцэтгүүлэхээр оролдсон гэж тус яллах дүгнэлтэд бичжээ.
Мөн тус сүлжээнд элссэн хүмүүсээр Европын орнууд дахь иргэний, цэргийн дэд бүтцийн эсрэг террорист халдлага үйлдүүлэх гэж оролдсон болохыг дүгнэлт дээр дурдсан байна. Нью-Йоркийн Холбооны мөрдөн байцаах товчооны дарга Жэймс Барнакл Жуниор энэ талаар мэдэгдэл хийхдээ, ОХУ-ын тагнуулын алба хаагчид, тэдний холбоотнууд АНУ болон бусад улсад хүмүүсийг айлган сүрдүүлж, амийг нь хөнөөхөөр хуйвалдаж байсныг таслан зогсоож чадсан гэсэн юм.
Вашингтон ДС хот дахь Холбооны мөрдөн байцаах товчооны салбарын дарга Даррен Кокс “ОХУ-аас манай нийслэл болон АНУ-ын нутаг дэвсгэр даяар халдлагын шинжтэй үйлдэл хийх гэсэн оролдлогыг Холбооны мөрдөн байцаах товчооны салбар, нэгж, түнш байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд таслан зогсоосон” хэмээжээ.
Холбооны мөрдөн байцаах товчоо зарим халдлагыг таслан зогсоож чадсан ч ОХУ-ын тагнуулын албадын хөлсөлсөн этгээдүүд хэд хэдэн халдлага дэлхий даяар үйлдсэн байна. Ял тулгах дүгнэлт бичгээс харвал ОХУ эхэндээ шүүмжлэгчид болон гадаад руу гарсан хүмүүсийг онилж халдлага үйлддэг байсан бол одоо Украиныг дэмждэг гадаадын иргэдийг бай болгож эхэлсэн аж.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.