Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Хотын захирагч Б.Пүрэвдагва “Өчигдөрөөс халаалтын буюу галлагааны улирал эхэлсэн. Агаар орчны чанарыг сайжруулах чиглэлээр энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэхээр байна. Улаанбаатар хотод 446 цэгээр түлш борлуулах юм.
Түлшний цэгүүдэд жигд түгээлтийг хийх шаардлагатай байна. Өнгөрсөн жил зарим цэгүүдэд түлшгүй байх асуудал гарсан. Мөн сайжруулсан түлшийг үйлдвэрлэлийн горим стандартын дагуу 25 килограммаар борлуулна. Шөнө бүр 200 машин түлш цэгүүдэд жигд түгээнэ.
Энэ өвөл 5000 айл хийн зуухад шилжинэ улмаар 2027-2028 онд тоог нэмнэ. Манай хотод 273 уурын зуух бий. Эдгээр уурын зуух агаарын бохирдлын 12 хувийг эзэлдэг. 273 уурын зуухын наймыг хийн зуух руу шилжүүлсэн. Ингэснээр агаарын бохирдлыг 5.6 хувиар бууруулна” гэв.
-11 мянган тонн давс, бодис 10 мянган тонныг нөөцөлсөн-
Нийт 111 км шинэ зам барьж, 31 км авто замыг засаж, 76 км дугуйн зам байгуулсан. Ирэх онд 350 орчим км дугуйн зам байгуулна.
Одоогоор Нийслэлд 1300 нийтийн тээвэр өвөлжилтийн бэлэн байдалтай байгаа аж. Түлшний хувьд 450 тонны есөн хоногийн нөөцтэй байна. Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор давс, бодисын нөөцийн 90 гаруй хувийг бүрдүүлжээ. Давс 11 мянган тонн, бодис 10 мянган тонныг нөөцөлсөн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.