НИЙГЭМ

"Солонго-1, 2” орон сууцны мкв үнэ ₮4,2 сая

Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа "Солонго-1,2" зорилтод бүлэгт чиглэсэн орон сууцны сонгон шалгаруулалт хэзээ явагдах болон бэлтгэл ажил ямар шатандаа байгаа талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаас тодрууллаа.

Тэрбээр "Солонго-1, 2 төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцанд айл, өрхүүдээ хүлээж авах бэлтгэл ажлыг хангаж байна.

Тухайлбал, гадна талбайн тохижилт, авто зам болон дулаан хангамжийн ажил хийгдэж байна. Үүнд 10-14 хоногийн хугацаа шаардагдана.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар оруулж, тогтоол гаргах ёстой. Гэрээ нь анхнаасаа хоёр улсын Засгийн газрын тогтоолтой учраас тогтоол гаргаж хүлээлгэж өгөх ёстой юм. Яамны зүгээс есдүгээр сарын 23-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Үндсэндээ аравдугаар сардаа багтаж 14 хоногийн хугацаатай цахимаар бүртгэл, сонгон шалгаруулалт явна.

Ингэхээр айл, өрхүүд арваннэгдүгээр сардаа нүүж орох боломжтой болох байх гэж харж байна. "Солонго-1, 2" хорооллын байрны м.кавдратын үнэ нь тодорхой. Үнийг яамнаас тогтоогоогүй. Анх зээлийн гэрээгээр хийгдсэн үнэлгээгээрээ л үнэлэгдэж байгаа юм. Нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button