С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө
Өнгөрсөн жил Г.Занданшатарыг огцруулах бланкад гарын үсэг зурж, чуулган дээр санал өгсөн агуулгаар С.Амарсайханыг хариуцлагын гэрээ зөрчсөн агуулгаар хөөж байв.
Харин энэ удаа "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй" хэмээн Ерөнхий сайд Н.Учрал үзэж, түүнийг харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудын хамт ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.
С.Амарсайханы хувьд 2020 онд УИХ-ын гишүүн болж, 2021 оноос Л.Оюун-Эрдэнийн танхимд шадарласан. Улмаар 2025 онд Г.Занданшатарын танхимд улиран томилогдсон ч УИХ-ын чуулганд Засгийн газрыг огцруулах санал өгснөөр |2025.10.29|-ний Засгийн газрын хуралдаан эхэлмэгц хөөгдөн гарсан байдаг. Ингэж Г.Занданшатарын Засгийн газарт хамгийн богино буюу дөрвөн сар ажиллаад огцорсон байдаг.
Шуудхан хэлэхэд Н.Учралын танхимд 30-ийн талаас таван сайд бий. Тэрний нэг нь С.Амарсайхан. Өдгөө танхимаа бүрдүүлээд таван сар гаруйн хугацаа өнгөрч буй Н.Учралын Засгийн газраас хөөгдлөө.
"Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаах"-ын үлгэрээр С.Амарсайханыг Н.Учрал танхимаасаа хөөсөн учир буцаад өөрөө унах эрсдэл үүснэ. Д.Амарсайхан, Л.Оюун-Эрдэнийн 30-ийн талынхан үүнийг зүгээр хараад суухгүй.
Энэ удаагийн засгийн газар унаснаар МАН-ын бүлэг дэх 38 буюу У.Хүрэлсүхийн тал дараачийн танхимыг бүрдүүлэх гэж яарах уу. Сунжирсаар 45 хоноход л Засгийн газраа бүрдүүлж чадаагүй үндэслэлээр парламент тарж, ээлжит бус сонгууль яригдана. Улс орноо ийм төвөгтэй, эрсдэлтэй улс төрийн хэрүүлд МАН-ынхан зоочхоод байгаа нь энэ.
Өмнөх агуулгыг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tugjil bolhooroo l ingj bga bh ene nuhur
Байнга хөөгдөөд бас сайд болоод тохирохгүй нөхөр юм бишүү маны мангарууд
Зайсан толгой дахь цементэн шаварын эзэн Самарсайхан ухэн хатан шунан дурлаж сайд болсон биш хамаг бузар булхайгаа дэлгуулээд нудний булай болоод дууслаа даа Эцэс суулд нь сайдын суудлаасаа хөөгдөөд баларваа ха ха ха
САМАРСАЙХАН САЙД БАЙХДАА МОЛОРЭРДЭНЭ ФИЛОСОФИЧИЙГ ХОРЬЖ ЦАГДААД ШОРОНД ХИЙГЭЭД ИХ СУРЖИГНЭЭД БАЙСАН
ОДОО өөрөө хөөгдөөд бур баларлаа даа хэ хэ хэ
зөв шийдвэр. Дараагийн томилгоонд анхаарах.
Монголчууд энэ самарсайханд өртэй юу, зайлуул
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
hovdiin must sumiin hogiin hulgaich baasanjav 25 dugaar baaziin hogiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar guilagchin baasanjav
Ёоо ядаргаа. Ганц ард иргэдийнхээ хохирсон байрны асуудлыг шийдэх хүн гарч ирж байхад