УЛС ТӨРУлс төрийн мэдээ

З.Мэндсайхан Б.Жавхлангийн уурыг өвлөв

Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газарт дөрвөн жил гаруй Сангийн сайдаар ажиллаж байхдаа Б.Жавхлан төсөв, мөнгө хэлэлцэх үеэр л нэг их хилэнтэй хүн болчихдог байв. Чуулганы үеэр гишүүд, коридорт сэтгүүлчдийг асуулт асуухад тэр дээрээс бухимдуу өнгө аястайгаар "чи ойлгохгүй байна, бидний тооцоолол зөв" гээд товчхон хариулаад хөмсгөө зангидчихдаг нэгэн байлаа. Түүний яг энэ биеийн хэлэмжийг нь З.Мэндсайхан тамгатай нь хамт өвлөсөн бололтой. Ээлжит бус чуулган, байнгын хороод дээр асуулт асуусан хэнбугайг ч "загнаж гарав".

З.Мэндсайхан Сангийн сайдын суудалд суугаад таван сарын хугацаа өнгөрч байна. Кабинет нь хүндхэн эдийн засаг хүлээж авсан нь бол үнэн. Г.Занданшатарын Засгийн газар унахгүй гэсэндээ багш, ажилчдын цалинг нэмэх шийдвэр гаргаж, хоёр цалинтай болгочихсон ч үнэн. Засах үүрэг нь одоогийн Засгийн газарт оноогдсон. Одоо ч голдиролдоо ороогүй тодотголоор цайруулах гээд сууж буй.

Үүнээс гадна "Оюу толгой"-н хэлэлцээрийг ахалж ажиллав, З.Мэндсайхан. Өгөөжөө авах хугацааг нь наашлуулж, энэ оноос авахаар хэлцэл хийсэн. Энэ хэлцэлдээ ч итгэл төгс 3 их наядыг авна гээд ирэх оны төсвийн санхүүжилтийн эх үүсвэр болгоод цохчихсон байна билээ. Энэ мэт болгох гэж хичээж байгаа ажил бий.

Аа гэхдээ, одоо өргөн барьчихсан төсвийн тодотгол, таны боосон 2027-2028 оны төсвийн төсөл хуудуутай буй нь үнэн. Нийслэлийн төсвийг урагшлуулахаар гадаад зах зээлээс бонд босгож төвлөрүүлсэн өртгийг нь Улсын төсөвт шилжүүлж, 2026 оны төсвийн тодотголоор хэмнэх 1.4 их наядын 52.3 хувь болгон төлөвлөж суугаа нь хойд хормойгоороо урдхаа нөхөж буй шийдвэр. Мөн ирэх оны төсвийг 10 их наядаар өсгөж оруулж ирсэн хэт данхайлгаж байна гэж шүүмжлүүлэхээс аргагүй, эргэн харах, хэлэлцэх шаардлагатай гэж дийлэнх эдийн засагчид толгой сэгсэрч байна.

Одоо инфляц 13 хувьтай буй. Шатахууны үнийн өсөлт, өргөн хэрэглээний сагсны барааны хамгийн гол бүтээгдэхүүн болох махны үнэ тэнгэрт хадаад удав. Эдийн засагчдын зүгээс оны төгсгөл гэхэд инфляц 18 хувьд хүрнэ гэгдэж буй. Монголбанк "Инфляцыг Засгийн газар тогтоон барих ёстой" гээд буй.

Улстөрчдийн популист шийдвэрийн галыг төсөв дээр зохицуулах ёстой болдог нь Сангийн сайдын зовлон. Хөшигний ард болно, болохгүй гэж саналаа хэчнээн хэлэвч гарч ирээд наанаа танхимын шийдвэр, кабинетын зарчим ярьж, гүлдийж л суудаг албан тушаал. Өөрийнхөө боосон төсвөө, тооцоолсон тодотголоо ярьж, асуусанд нь хариулах нь таны үүрэг. Элгээрээ хэвтчихсэн эдийн засгаа өндийлгөх нь танай кабинетын үүрэг. Уурлаж суух зав, зай үгүй баймаар. Ер хэндээ ч уурлах...

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mendsaihan gej neg ih ih zan gargasan nuhur bh um da

Гоод
Гоод
Reply to  Зочин

Эрчим хүчний яаманд ТНБД байх үеэс нь гадарлах байх.Асуудалтай этгээд.Сангийн Яам арай л ахадана.

Зочин
Зочин

Ene chine odoo Sangiin saiduu zasgiin ezend gargatsan hulgaich uu

Зочин
Зочин

Төсвөө 10 их наядаар нэмээд инфляци 18 хувь хүрэхээр бид яаж амьдрах юм бэ

Зочин
Зочин

ot geseer baigaad irih onii tosvig bas l danda tusuulluur boojee

Зочин
Зочин

Б.Жавхлангаасаа ч дор ууртай сайд гарч ирэх гэж дээ

Зочин
Зочин

Иргэд нь махаа авч чадахаа больчихсон байхад эд нар чуулган дээр загнаад сууж байдаг

Иргэн
Иргэн

Сэтгүүлчид ч гэсэн дээ чанар чансаатай улс орны хөгжилд ухаан уралдуулсан асуулт асуух хэрэгтэй. Дарамтын шинжтэй хов хөөсөн аар саархан юмаар мадлах хорон санаатай үгс гаргадаг шүү. Төр нь иргэнээ хүндлэх ёстой ч сэтгүүлчид нь бас ард түмний байгуулсан төр гэж бодоод хүндэтгэлтэй хандаж болдоггүй юм уу аан.

Зочин
Зочин

Энэ нөатийн буцаан олголт хэзээ орох вэ?

Зочин
Зочин

Mendsaihan said aa tanii uur ard tumend ymar ch padliigui shv

Зочин
Зочин

Oyu tolgoin 3 ih nayad gej tsuurhaas tsaashgui shiidver shdee

Зочин
Зочин

Oyu tolgoin 3 ih nayad gej tsuurhaas tsaashgui shiidver shdee

Зочин
Зочин

Niasleliin bondin mongiig ulsiin tosovruu shahaj hemnelt gesh

Зочин
Зочин

Эдийн засагчид нь аюул бий болоод байна гэж сануулсаар байхад тоохгүй юм

Зочин
Зочин

Tosvin todotgol gej ingej hoid hormoogoor urdaha buhuuhig helne

Зочин
Зочин

Iim ih zan gargahyn orond tosvoo oligtoi tanachih tegeh uu

Зочин
Зочин

Монголбанк нь Засгийн газар руугаа заагаад, Засаг нь чимээгүй гүлдийгээд

Зочин
Зочин

13 huviin inflats odoo 18 hurch dampuurch duusah n ee

Зочин
Зочин

Zandanshatariin zasag unahgui gej tsalin nem snees bolj odoo bident doritloo

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Ган
Ган

Ёстой мэндсайхан шиг, жавхлан шиг юмнууд сангийн сайд хийгээд, төсөв самраад байхаар чинь манай улс өөдлөхгүй дээшлэхгүй байх нь аргагйү шдээ

Холбоотой мэдээ

Back to top button