НИЙГЭМ
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд ойн түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд ойн гал түймэр гарчээ. Энэ тухай мэдээллийг есдүгээр сарын 15-ны өдрийн 09:48 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Ренчинлхүмбэ сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хамтран мөн өдрийн 12:45 цагт цурамд оруулжээ. Улмаар 15:42 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт 0.8 га орчим талбай өртсөн болохыг ОБЕГ мэдээллээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголын хамгийн их ой модтой суманд түймэр тавьсан этгээдийг олж шийтгэ. Монголын уушги шүү