НИЙГЭМНийгэм мэдээ
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багт ойн түймэр асаж байна
Улсын хэмжээнд (2026.04.26) ой, хээрийн гурван гал түймэр бүртгэгдсэнээс хоёр түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг унтраахаар ажиллаж байна.
Үүнд:
- Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт II багийн "Орной хөндий" гэдэг газар 11:50 цагт гарсан хээрийн түймрийг 14:56 цагт цурамд оруулж, 15:54 цагт бүрэн унтраалаа. Увс аймгийн Давст сумын Торхилог багийн "Бух" гэдэг газар 14:04 цагт гарсан ой, хээрийн гал түймрийг 15:45 цагт цурамд оруулж, 17:55 цагт бүрэн унтраалаа.
- Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн нутаг "Чичин" гэдэг газар 15:30 цагт гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сум мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.
Х.ХУЛАН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.