Л.Гантөмөр: Ерөнхий сайдыг огцруулах түмэн шалтаг байна
Өнөөдөр 2026 оны төсвийн тодотголыг батлах эсэхийг хэлэлцэх өдөр.
2026 оны төсвийн тодотголыг тойрсон асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хэвлэл мэдээллийнхэнд дараах мэдэгдлийг хийлээ. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хэлэхдээ “Манай намын зүгээс Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг оруулна. Огцруулах түмэн шалтаг байна. Нэгдүгээрт, үнийн өсөлтийн эсрэг огт хөдөлсөнгүй.
Ямар нэг бодлого барьж байгаа юм. Үнийн дарамт бүх бараан дээр гараад ирлээ. Ялангуяа сүүлийн долоо хоногийн дотор үл хөдлөх хөрөнгийн үнэ, түрээсийн үнэ огцом өсч байна. Үнийн эсрэг бодлого алга. Бас нэг асуудал бензин тосны асуудал бүр өнгөрсөн намраас яригдаж эхэлсэн. Жилийн хугацаанд ямар ч арга хэмжээ авсангүй. Зунжингаа монголчуудыг бензинд очерлууллаа. Хийж байгаа ажил нь үнийг өдөөх л байна. Гал дээр тос нэмэх ажил хийж байна.
2026 оны төсвийн тодотгол дээр зардлаа танаж, зардалдаа бүгдийг багтаах ёстой байтал төсвийг нэг их наядаар нэмж, алдагдалд оруулж байгаа. Эдийн засагчид үнийн хөөрөгдөл эндээс үүснэ гэдгийг тодорхой хэлж байна шүү дээ гэв. Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд мөнгө хуваарилах гэж байсан асуудал сая төсвийн тодотгол дээр маргаан дагуулсан бөгөөд энэ тал дээр ямар байр суурьтай байгааг нь тодруулахад Л.Гантөмөр “2023 онд Нийтийн ашиг сонирхлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон.
Их Хурлын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд төртэй ямар нэгэн холбоотой тендерт оролцохыг хориглоно гэх заалт бий. Яг энэ хориглолтынхоо дагуу бид явмаар байна. Одоо бид энэ хуулийн дагуу ямар хүмүүсийн ах дүү, хамаатан садан ямар тендерт орж, төсвийн мөнгийг авч байна вэ их хурал дээр сонсох хэрэгтэй. Ашиг сонирхлыг зөрчлийг жилд нэг удаа сонсох шаардлагатай. Ер нь төсвийн хөрөнгийг хувийн байгууллага, компанид шууд олгож болохгүй. Би үүнийг буруу гэж үзэж байна” гэлээ.
Э.Бүжинлхам












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд юуг нь танах юм бэ. Засаж залруулаач.
ene neg hiitsgui sdak bnaa