НийгмийнНийгэм мэдээ
“The Mongolz” өнөөдөр хожвол шигшээд шалгарна

Цахим спортын "PGL Bucharest 2026" тэмцээн энэ сарын 4-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас "The Mongolz" баг оролцож байна. "The Mongolz" хэсгийн хоёр дахь тоглолтоо өчигдөр хийж "EYEBALLERS" багийг 2:0 харьцаатайгаар буулгаж авсан. Харин өнөөдөр шигшээд шалгарах эрхийн төлөө "Astralis" багтай тоглоно. Хоёр багийн тоглолт 21:00 цагаас эхэлнэ.
Хоёр баг хамгийн сүүлд IEM Chengdu 2025 тэмцээнд учраа таарч "Astralis" багийн ялалтаар өндөрлөж байсан. Энэ тэмцээнд аваргалсан баг 200.000, дэд байр 93.750, гутгаар байр 75.000, тусгай байрт шалгарсан баг 43.750 долларын шагнал хүртэнэ.
М.АМАРЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.