УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Дэд сайд Д.Баасандамба, Б.Мөнхтамир нарыг улираан томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэж, чиглэлийн дөрвөн яамнаас гадна хоёр яамыг дэд сайдтай байх нь зүйтэй гэж үзсэн байна. Тодруулбал, БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир, Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба нарыг улираан томилжээ.
Ерөнхий сайд Н.Учрал томилогдохдоо "Чиглэлийн дөрвөн яамнаас бусад яамыг дэд сайдгүй ажиллуулна" гэж мэдэгдсэн юм. Гэвч ийнхүү эхний хуралдаанаараа нэмж хоёр дэд сайдыг хэвээр үлдээхээр тогтжээ. Ингэснээр 16 дэд сайдын орон тоог 10-аар цөөлсөн байна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За зайлаа. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр. Халвал бүгдийг хал
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
ХУЛАН,МӨНХЭРДЭНЭ ХОЁР МУНДАГ ШҮҮ УЛИРААН АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ АЖЛАА МЭДДЭГ ЗАЛУУЧУУД