Хан-уул дүүргийн хороодын хамтарсан багийн Хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хороодын хамтарсан багийн хэлэлцүүлийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Бат-Оргил хөтлөн явуулж
чиг үүргийн 150 гаруй хамтарсан багийн гишүүд санал солилцон үйл ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.
Тус хэлэлцүүлэг нь дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг хамтран тодорхойлох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, чиг үүргийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр зохион байгуулагдаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ хэлэлцэн тогтсноороо ач холбогдолтой юм.


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.