Ц.Идэрбат: Хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 4 төрлийн үр зээлээр олгоно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар салбарын сайд нар танилцуулж байна. Хүнсний ногооны хангалтыг сайжруулах цогц арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын тухай ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өгөв.
Тэрбээр "Тогтоолын хүрээнд газар зохион байгуулалтыг шинэчилж, Газрын тухай хуулиар олгогдсон эрхүүдийг газар тариалан эрхлэгчдэд олгох талаар эрчимтэй ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Мөн дөрвөн төрлийн хүнсний ногооны үрийг зээлээр олгох, үүнд шаардагдах нэг тэрбум төгрөгийн шийдсэн. Энэ нь намар 18-19 тн ургац болох юм. Хүлэмжийн аж ахуйг дэмжих чиглэлээр хоёр заалт тусгасан. Зуны хүлэмж худалдан авахад зориулж 2.1 тэрбум төгрөгийн урт хугацаатай зээл олгоно. Өвлийн хүлэмж эрхлэгчдэд 330-аад сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлдэг байсныг 400 сая гаруй болгож нэмэгдүүллээ" гэв.
Мөн тариаланчид гангийн эрсдэлд өртсөний улмаас санхүүгийн хувьд хүндрэлтэй, арилжааны банкнуудаас зээл гарахгүй байгаа. Иймд Засгийн газраас олгож буй хүүгийн татаастай 130 тэрбум төгрөгийн зээлийг шуурхай олгох тухай зөвлөмж хүргүүлсэн. Махны ханган нийлүүлэлтийн тухайд түгээлт, хүргэлт дээр үүсээд байгаа доголдлыг арилгаж, шуурхай ажиллахыг нийслэлийн Засаг даргад чиглэл болгосон гэлээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.