НийгмийнНийгэм мэдээ

Утаат тамхинаас татгалзахад бидэнд ямар шийдэл бий вэ

Сүүлийн арван жилийн турш тамхины эсрэг тэмцэл нэг том асуултын өмнө ирээд буй нь “Хүмүүс хорт зуршлаасаа шууд салж чадахгүй бол яах вэ" гэх асуулт юм.

Хэд хэдэн судалгааны дүгнэлтээс харахад цахилгаан тамхи нь утаат тамхинаас гарахад тодорхой дэмжлэг болж буйг харуулжээ.

Судалгааны зарим эх сурвалжид никотинтой цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүс утаат янжуур тамхинаас гарах магадлал нь уламжлалт никотин орлуулах эмчилгээ болон наалт, бохь үэхрнилүү байгааг тодорхой харуулж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, олон жил тамхинаас гаргах стандарт арга гэж ярьж ирсэн зүйлс нь нөлөөгүй болж таарав.

Янжуур тамхины донтолтын гол шалтгаан нь никотин боловч, хамгийн их хор хөнөөл нь шаталт буюу түүнээс гарч буй утаа, давирхай зэрэг нь олон мянган хорт бодис үүсгэдэг гэдэг нь тогтоогдоод олон арван жил болж байна.

Харин цахилгаан тамхи нь никотины хэрэгцээг хангах бөгөөд аажмаар утаат тамхинаас татгалзах боломжит хувилбар хэмээн үзэж буй.

Сүүлийн үеийн судалгаануудын нэг чухал давуу тал нь бодит хэрэглэгчдийн зан төлвийг тооцоолж эхэлсэн явдал. Хүмүүс тамхинаас нэг өдөрт бүрэн татгалзаж чаддаггүй. Гэхдээ тэд илүү бага хортой хувилбар руу шилжих боломжтой хэмээн Швед, Шинэ Зеланд, Англи зэрэг улсууд үзэж байна.

Энэ шилжилтийг бодлогоор дэмжих үү, эсвэл хаах уу гэдэг нь эрүүл мэндийн бодлогын ирээдүйг шийднэ. Дээр дурдсан улсууд нь сүүлийн 10 жилийн хугацаанд тамхидалтын түвшин нь хамгийн амжилттай буурсан улсууд юм.

Эх сурвалж: NHS.UK, COCHRANE.ORG

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button