Спорт

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн: Өнөөдөр манай 5 бөх хүч сорино

"Бишкек-2026" Азийн АШТ-ий 3 дахь өдөр Монголын 5 бөх хүч сорино. Азийн АШТ-ий гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өнгөрсөн оны Азийн АШТ-ий хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт Б.Мөнхнар, 55 кг-д О.Ариунзаяа, 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Х.Болортуяа, 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт Э.Дэлгэрмаа, 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Э.Даваанасан нар барилдана.

Өнөөдөр эдгээр таван жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд 13:30 цагаас явагдах бөгөөд мөн сонгомол бөхийн 60 кг, 67 кг, 72 кг, 82 кг, 97 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдах юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button