Л.Гантөмөр: 126 гишүүн парламентын дархлаагаа хамгаалах байлгүй дээ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. АН-ын дарга асан Л.Гантөмөрөөс тус хуулийн төслийн талаар "УИХ энэ хуульд болгоомжтой хандах хэрэгтэй. Сөрөг хүчин асуудал ярихад шударгаар хандаж чадах уу. Хүнтэй маргасан, зодолдсон, хурал тасалсан гэдэг нэрээр эгүүлэн татаад байх юм уу. Ерөнхийлөгчтэй маргалдсан хүн татагдчих юм биш үү гэдгийг хүмүүс ярьж байна" гэв.
Мөн "Иргэд төрийн тусгай эрх ашиглаж баяжсан хүмүүс үе залгамжлан Монголын төрийг эзэгнэж байгааг шүүмжилж, авлига, хээл хахуулийн асуудлаа шийдээч гэдгийг шаардаж байгаа. Гэтэл энэ ажлаа хийж чадахгүй болохоороо ёс зүй ярьж байна. Хэдэн тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүс сайд дарга хийгээд сууж байна. Ёс зүйн асуудлаа ёс зүйн хороон дээрээ ярьж, авлига асуудал дээр парламент өөрөө манлайлаад шийдээд явъя. А.Бямбажаргалын хандлага бол хаант засаглалын хүн шиг л байна, парламентын гишүүнийг загнаад. Хуурамч дүн тавьдаг хүн буруу шийдвэр л гарна биз дээ. 126 гишүүн парламентын дархлаагаа хамгаалах байлгүй дээ" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.