Гэмт хэрэг

Ахмад настангуудын тэтгэврийг завшсан эмнэлгийн эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэврийг завшсан гэх хэрэгт холбогдсон эмнэлгийн эрхлэгчид прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Б.А нь “… клиник”-ийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна. Тэрбээр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдийн дансаар дамжин олгогддог нийгмийн халамжийн тэтгэврийг виз карт ашиглан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ.

Уг үйлдэл нь 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн бөгөөд нийт 16.7 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж байна. Прокуророос уг хэргийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрэмгий
Эрэмгий

Бузрын шуналтай юм бэ.

Зочин
Зочин

ЗҮГЭЭРЭЭ ЭНЭ ГАРЫГ БУРХАН ГЭСГЭЭНЭЭ ҮЙЛИЙН ҮР ХААЛГА АНДУУРАХГҮЙ ШҮҮ ДЭЭ ДАРАА ТӨРӨЛДӨӨ МАНАЙ ТОЛГОЙТЫН ГЭР ХОРООЛЛЫН ЖОРЛОНГИЙН ӨТ БОЛОН АРВАЛЗАЖ ДЭЭРЭЭС НЬ БААЖ ШЭЭНЭ ХА ХА ХА

Холбоотой мэдээ

Back to top button