ЭМД-аар ₮126.5 саяын авлига өгч, авсан 11 этгээдийн хэрэг гарснаас яллагдах хүртэл процесс
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга асан А.Төвшин нар хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, саатуулагдсан хугацаа нь |2024.09.17|. Тодруулбал тэд хувийн болон улсын эмнэлгээс даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг хуурамчаар ихэсгэсэн байна. Мөн хясан боогдуулах замаар дөрвөн удаагийн үйлдлээр хувь авч байсныг таван сарын хугацаанд хянаж, барьсан байдаг. Ташрамд дурдахад дайчлах үед хахууль өгсөн болон авсан хүмүүс үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай мэдээлэгдэж байсан.
Өчигдөр Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарын биедээ авлига өгч авсан хэрэгт ял оноолоо. АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа хийснээс хойш сая ял авах хүртэлх өрнөл, хэн хэн ямар ял сонссон болохыг нэгтгэн хүргэе.
Л.Бямбасүрэн ЭМДЕГ-ын даргаар 2020 онд томилогдсон. Харин А.Түвшин түүнийг дарга болсноос жилийн дараа нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн даргын суудалд суусан, өмнө нь "Мөнхийн Тун ХХК"-ийн захирал байсан хүн. Мөн Баянзүрх дүүргийн ЭМДГ-ын чанарын албаны даргаар ажиллаж байсан С.Ундрам, ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэлзүйн хяналтын мэргэжилтэн Б.Номинсувд нарыг хамт шалгасан. Тухайн үедээ шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаж байсан ч гурав хоноод суллагдсан байдаг. Ийн тэд хилийн хоригтойгоор гадуур шалгагдаж байсан юм.
Дараа нь “Гэгээн манал” эмнэлгийн захирал Т.Анхтуяа, “Нандин ухаан” эмнэлгийн захирал Т.Ариунтуяа гэх төрсөн эгч, дүү хоёр ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд удаа дараагийн үйлдлээр их хэмжээний авлига өгч байсныг илрүүлэн, хамтад нь шалгаж эхэлсэн байдаг. Улмаар прокурорын газраас тухайн хэргийг 2025 онд шүүхэд шилжүүлсэн ч хэд хэдэн удаа хойшилж явсаар хоёр хоногийн өмнөөс эхэлж, өчигдөр шийдвэрээ танилцуулсан юм.
Л.Бямбасүрэн нарын таван хүнийг 126.5 сая төгрөгийн авлига авсан, хамжигчаар оролцсон болохыг шүүхээр тогтоогдов. Ингэхдээ 48 сая төгрөгийг нь ажилтныхаа дансаар авсан нь мөнгө угаах үйлдэл гэж үзэв.
Авлига авсан таван этгээдэд шүүхээс 1-13 жилийн ял сонсов
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн 22.4-3, 18.6-2.1, 18.6-2.3-р зүйл заалтаар буруутгаж нийт 13 жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.
Холбогдсон хэргийн зүйл заалт- ял шийтгэл
- |ЭХ-ийн 22.4-3|Нийтийн албан тушаалтан хахууль авах 1. Энэ хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
- |ЭХ-ийн 18.6-2.1| энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж; |ЭХ-ийн 18.-2.3| албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга асан А.Төвшинг Эрүүгийн хуулийн 22.4-2 зүйл заалтад холбогдох хэрэг үйлдсэн хэмээн үзэж нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ял оноов.
Холбогдсон хэргийн хуулийн заалт, ял шийтгэл: |ЭХ-ийн 22.4-2| Нийтийн албан тушаалтан хахууль авах: Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баянзүрх дүүргийн ЭМДГ-ын чанарын албаны дарга С.Ундрамыг Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх зүйл заалтад холбогдох хэрэг үйлдсэн хэмээн үзэж нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж , хоёр жил хорих ял оноосон.
Холбогдсон хэргийн хуулийн заалт, ял шийтгэл: |ЭХ-ийн 22.4-1| Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэлзүйн хяналтын мэргэжилтэн Б.Номинсувдыг Эрүүгийн хуулийн 22.4-2 зүйл заалтад холбогдох хэрэг үйлдсэн хэмээн үзэж нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилээр хасаж, долоон жилийн хорих ял оноов.
Холбогдсон хэргийн хуулийн заалт, ял шийтгэл: |ЭХ-ийн 22.4-2| Нийтийн албан тушаалтан хахууль авах: Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ЭМДЕГ-ын мэргэжилтэн Д.БаянжавыгЭрүүгийн хуулийн 22.4-1 дэх зүйл заалтад холбогдох хэрэг үйлдсэн хэмээн үзэж нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж , нэг жил хорих ял оноосон.
Холбогдсон хэргийн хуулийн заалт, ял шийтгэл: |ЭХ-ийн 22.4-1| Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Авлига өгсөн этгээдүүдэд ямар ял оноов
“Гэгээн манал” эмнэлгийн захирал Т.Анхтуяа, “Нандин ухаан” эмнэлгийн захирал Т.Ариунтуяа гэх төрсөн эгч, дүү хоёр. Мөн Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, С.Цэдэнсоднов, П.Алтантуяа нарыг дээрх таван этгээдэд авлига өгсөн болохыг шүүх тогтоов. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх зүйл заалтад холбогдох хэрэг үйлдсэн хэмээн дараах байдлаар ялаллаа.
- “Гэгээн манал” эмнэлгийн захирал Т.Анхтуяагийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, ₮5 саяар торгох
- “Нандин ухаан” эмнэлгийн захирал Т.Ариунтуяагийн нийтийн албан тушаалд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, ₮8 саяар торгох
- Ө.Айгиймаагийн нийтийн албанд томилогдох эрхийг 2.6 жилээр хасаж, ₮3.5 саяар торгох
- С.Цэдэнсодномд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, ₮2.7 саяар торгох
- П.Алтантуяад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, ₮2.8 саяар торгох
- А.Мөнхтулгад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, ₮3 саяар торгох ял оноов.
Авлига өгсөн этгээдүүдэд холбогдох хуулийн заалт, ял шийтгэлийн тухайд: 22.5 Хахууль өгөх, 1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тухайн гэмт хэргийн улмаас олсон орлого буюу А.Төвшингөөс 60 сая , Б.Номинсувдаас 66.5 сая төгрөгийг албадан гаргуулахаар тогтоолоо. Мөн авлига өгсөн албан тушаалтнуудад оноосон торгох ялд тусгагдсан мөнгөн өртгийн нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шүүхийн шийдвэр гарлаа.
Ташрамд дурдахад дээрх шийдвэрийг БГД, ХУД, СХД Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа, Ц.Дайрийжав, Ц.Амар нар гаргасан юм.
Хэрэг АТГ-т шалгагдаж байх үеийн өрнөлийг дараах линкээс унших боломжтой














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Бямбасүрэн бүүр залуугийн ийм шуналтай. Яана даа 13 жилийг яаж барнаа
ЗА НЭЭРЭЭ ДАНХАЙТАЛ ЯЛ ӨГЛӨӨ ШҮҮ МОНГОЛЫН ШҮҮХ БРАВО ТЭГЭЭД ҮҮНЭЭС ИЛҮҮ МӨНГӨН ДҮНТЭЙ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БАЙСАН МАНАРАА УНДАРМААД ЯМАР ЯЛ ӨГЧИХӨВӨӨ ЦАГААН ЗАХТАНГУУДАД ҮЙЛЧИЛДЭГ ТУСГАЙ ХУУЛИЙН ЗААЛТ БАЙДАГ ЮМ УУ? ИДЛЭЭ УУЛАА АЙМААР ИХ МӨНГӨ ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ЗАЛГИЧИХЛАА Л ГЭНЭ ГЭТЭЛ ТЭГЭСГЭЭД ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРДӨГ ШҮҮ.АВИЛГА ӨГСӨН ХҮМҮҮС БАС ХАЙРАН ШҮҮ НЭХСЭН МӨНГИЙГ НЬ ӨГӨХГҮЙ БОЛ БЯМБАСҮРЭН БОЛОН ТҮҮНИЙ ШИМЭГЧ ПАРЗИТ АЛНУУД ХУВЬСАХ ЗАРДАЛ САНХҮҮЖИЛТИЙГ НЬ ӨГӨХГҮЙ ГҮРИЙГЭЭД АНХТУЯА АРИУНТУЯА ХОЁР СЭТГЭЛИЙН ИХ ДАРАМТТАЙ ҮТРЭЭ НЬ ХУУРАЙШААД АРЬС НЬ БАС БАРЗАЙГААД ХЭЦҮҮ Л БАЙСАН БАЙХӨ.ӨВӨРХАНГАЙН ТОГТОХСҮРЭН ГЭДЭГ НӨХӨР СҮҮЛИЙН ҮЕИЙН ТОМ ХУЛГАЙЧААР ТОДОРЛОО АМАРБАЯСАГЛАН Б.ЭНХБАЯР НАРЫН АВСАН АВИЛГА ОЮУНЭРДЭНИЙН ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ЗАЛГИСАН ХЭРГҮҮД ИНКЭЭД ЗАМХРАНА БИЗ.ЭНЭ ЯЛ АВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ШОРОНГООС ГАРЧ ИРСЭЭР БАЙТАЛ ГЭЦҮҮ Л БОЛНО НӨХРҮҮД НЬ МЭДЭЭЖ ГАР ХАНГАЛГА ХИЙГЭЭД ЯВАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНГА ОЧИЖ БАВДАГ ШААДАГ ХҮҮХЭНТЭЙ БОЛНО.ХЭРВЭЭ ЭНЭ ИДЭЭЧ УУГААЧ ЭХНЭРҮҮД НЬ АМЬДРАЛАА ЭНЭ МЭТЭЭР АВЧ ЯВДАГ БАЙСАН БОЛ НӨХРҮҮД НЬ ХЭЦҮҮДНЭ ЯАМААР Ч ЮМ БЭ? САЙН МЭДЭХГҮЙ Л БАЙНА ДАА ХӨӨРХИЙ ХҮҮХДҮҮД НЬ БАС ХЭЦҮҮ ХУЛГАЙН МӨНГӨӨР СУРЧ БОЛОВСОРЧ ХООЛЛОЖ УНДАЛЖ БАЙСАН НЬ МАШ ХҮНД ТУСНА ДАА.
Том эрх мэдэлтэн, эрх баригч намаас дэмжлэггүй гээд заалтаараа ял авч ээ
шуналтай хужаа авгай баахан Монгол хүүхнийг шорон руу чирлээ мулгуу Монголчуудаа хужаа дагавал нэг бол шорон нэг бол авс шүү.
зөвхөн авсан авилгал нь ийм дүнтэй юм бол, ЭМД санг хохироосон дүн нь 10 дахин өндөр байгаа, тэр хохирол яах вэ????