ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

“Коронавирусийн эсрэг вакцин бүтээсэн ч туршилт дуусаагүй байна”

Өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн БНХАУ-д эрчимжээд буй шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн 5997, халдвар авсан байж болзошгүй 9239 тохиолдол байгаа бол 132 хүн нас барж, 103 хүн эмчлэгджээ.

Харин Хонгконгийн эрдэмтэд өчигдөр /2020.01.28/ уг вирусийн эсрэг вакцин гарган авснаа мэдэгдсэн тухай “South china morning post” мэдээллээ . Хонгконгийн их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн дарга Юэн  "Бид вакцинаа хэдийнээ гаргасан, гэхдээ амьтанд шинжилгээ хийж туршиж үзэх гэх мэт ажилд нэлээд хугацаа шаардагдана" гэлээ. Харин иргэдэд хэзээнээс эхлэн ашиглаж болох талаар тэрбээр тодорхой цаг хугацааг хэлэлгүй үлдээв.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-29 11:43

Zool zool

Холбоотой мэдээ

Back to top button