НИЙГЭМНийгэм мэдээ
Хермес төв орчмын нүхэн гарцын барилга угсралтын явц 21 хувьтай байна

БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос нийслэл хотын дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг эхлүүлээд буй. Уг төслийн хүрээнд хэрэгжиж буй “Хермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 21 хувьд хүрчээ.
Зураг төслийг магадлалаар батлуулсан бөгөөд төмөр замын доогуур нүхэн байгууламжийг түлхэж оруулах (box jacking) аргаар суурилуулах ажлыг бүрэн дуусгасан бол барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа аж. Нүхэн гарцны нэг талын их бие 2,200 орчим тоннын жинтэй, 38 метр урт, 3.5 метр өндөр, хоёр эгнээ авто замын хажуугаар явган хүний болон дугуйн зам баригдаж, хоногт 31,000 автомашин зорчих судалгаа гарчээ.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MANAIHAN CH DEEE 1 BOL BUGD BHGUI ALGA BOLCHDOG8 IREHEEREE TEGSGEEEE SUUJ L BAIDAG DOOOOO TAMHI TATAAL SUUJ BAIDAG5 TSAS CEWERLEN 5 HUNII 4 N SUUGAAL 1 N ZAILUUL TOMROO CH ORGOJ TSHIJ DIIILEHGUI SHAHUU ZOSOJ L BDG DAAA