СпортСПОРТ

“Хүннү эйр” ХХК нь тивийн наадамд оролцох баг тамирчдыг чартер нислэгээр дэмжиж ажиллана

ОУОХ, АОЗ-ийн ивээл дор 2026-2027 онд зохион байгуулагдах наадмуудыг угтаж “Хүннү эйр” ХХК-тай Олимпын түншлэлийн гэрээ байгуулах ёслол  Олимпик хауст боллоо. Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Хүннү эйр” ХХК-ийн  захирал П.Мөнхжаргал нар гарын үсэг зурав.

Уг ёслолын ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д. Энхтөр, Г.Ерөөлбат, О. Гүндэгмаа нар байлцав.

Энэхүү Olympic Partner-ийн гэрээ нь 2027 оныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд “Хүннү эйр” ХХК нь  тивийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг дэмжин чартер нислэг гаргах, хөгжөөн дэмжигч, үзэгч, жуулчдын аялалыг зохион байгуулах юм. Спорт, олимпизмыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Хүннү Эйр” ХХК-ий хамт олонд талархал илэрхийлье.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button