
БНСУ-ын Чүнчон хотод энэ сарын 16–20-ны өдрүүдэд таеквондогийн пүмсэ төрлийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 83 орны 2800 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн тамирчдаас өсвөр үеийн холимог хосын төрөлд Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүлэв.
Монголын тамирчид хэсгийн шатанд Их Британи, Герман, Канад, АНУ-ын тамирчдыг тус тус ялж, финалд Тайландын хосыг ялснаар алтан медалийн эзэд болжээ. Ийнхүү Монгол Улсын пүмсэ шигшээ баг дэлхийн дэвжээнд алтан медаль хүртэж, Монголын таеквондогийн түүхэнд шинэ амжилт тодоор бичигдлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.