НИЙГЭМНийгэм мэдээ

ОБЕГ: Хээрийн гурван түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд оруулсан

Дорнод, Сүхбаатар аймагт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн 4 түймрийн гурван түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд оруулжээ.

Үүнд:

  • Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн “Минчүүрийн уурхай” гэдэг газар өчигдөр (2026.04.18) 10:25 цагт гарсан хээрийн түймрийг 17:45 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраалаа.
  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Билүүт" гэдэг газар 23:40 цагт гарсан хээрийн түймрийг 00:36 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.19) 08:00 цагт бүрэн унтраалаа.
  • Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Арц холбоо уул" гэдэг газар 12:48 цагт БНХАУ-аас хил давж орж ирсэн хээрийн түймрийг өнөөдөр (2026.04.19) 02:21 цагт цурамд оруулж, 09:06 цагт бүрэн унтраалаа.

Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын IV багийн “Билүүт” гэдэг газар энэ сарын 18-ны 16:55 цагт гарсан хээрийн түймрийг 20:02 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button