Т.Баатар: Хуулийн хүрээнд резинин сумтай бууг ашигласан

Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээнд цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн рүү гал нээсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга Т.Баатар мэдээлэл өглөө.
Тодруулбал, "2026 оны дөрөвдүгээр сарын 18- 19-нд шилжих шөнийн 01:56 цагт Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, 23 дугаар сургуулийн орчимд "Согтуу хүмүүс амгалан тайван байдал алдагдуулж байна" гэх дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход дөрвөн иргэн маргалдаж, нэг нь газарт унасан байдалтай байсан тул хууль ёсны шаардлага тавьсан. Гэвч иргэд цагдаагийн алба хаагч болон дуудлага өгсөн иргэний шаардлагыг удаа дараа эсэргүүцсэн. Согтуурсан иргэд эргүүлээр очсон хоёр цагдаагийн албан хаагчийн биед халдаж, таван удаа шаардлага тавихад биелүүлээгүй тул хуульд заасны дагуу резинин сумтай бууг ашигласан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 51.4-т заасны дагуу аргагүй хамгаалалт хийж, нэг удаа резинэн сумтай буу хэрэглэсэн. Тухайн иргэнд 103-ын яаралтай тусламж үзүүлсэн. Одоогоор буудуулсан иргэн гомдолтой гэсэн мэдүүлэг өгөөгүй байна" гэлээ.
Х.ХУЛАН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ-ын цагдаа бол шууд л тугалган сумаар буудчихна шдээ!!!
Болохгүй байсан болоод л тэр биз. Бидний багад энгийн харуулдаг хүртэл ийм резинэн сумтай буу байдаг байлаа. Архичин юмнууд худал хэлэхдээ сайн байдаг болохоор юу ч гэж цагдааг гүжирдэж чадна. Архичин гэдэг чинь ээжийнхээ толгойг эргүүлж, эхнэртээ эр бар байж сурсан хогнууд шүү дээ. Болж муу амьтныг.
Жинхэнэ буугаар духанд нь нүх гаргаач муу агсан лаларуудыг.
Tsagdaa huchnii baiguulag haruul hamgaalltiin huulind baigaa shuu dee