НИЙГЭМНийгэм мэдээ

ЕБС-иудын спорт болон урлаг заалыг амралтын өдрүүдээр сурагчдад үнэгүй ашиглуулах санал гаргалаа

Ерөнхий боловсролын сургуулиуд спорт болон урлаг заалаа түрээсэлж олсон мөнгө нь сургуулийн орлого болдог. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч, Засаглал эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа ЕБС-иудын спорт заал, урлаг заалыг түрээсэлж ашиг олох бус сурагчдадаа үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барьж танилцуулсан байна.

Тодруулбал, бямба гарагт 09:00–17:00 цагуудад, ням гарагт 10:00–16:00 цагуудад сургуулийнхаа сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалтыг хийхээр тусгажээ. Ингэснээр сурагчдын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлэх эрүүл амьдралын хэв маягт суралцах нөхцөл бүрдэх боломжтой аж.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button