НИЙГЭМНийгэм мэдээ

Орон нутгийн сурагчдын бие даалтын долоо хоног эхэллээ

Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хаврын улирлын бие даалтын долоо хоног өнөөдрөөс эхэлж байна. Хоёрдугаар улирлын амралт орон нутагт 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Харин нийслэлд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-аас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэх хуваарьтай байгаа юм.

Орон нутгийн сурагчдын амралт нийслэлээс долоо хоногоор урт байгаа нь цаг агаар, бүс нутгийн онцлог, хичээлийн зохион байгуулалттай холбоотой аж. Харин нийслэлийн ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Дашрамд дурдахад, нийслэл болон орон нутгийн бүх сурагчдын гуравдугаар улирлын амралт 2026 оны зургаадугаар сарын 15-наас эхэлнэ. Энэ нь хичээлийн жилийн албан ёсны төгсгөл бөгөөд зуны амралт эхлэх хугацаа юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мал төллөж эхлэх тул суман дээр хүүхдээ харж суугаа эхнэрүүд гэртээ харьж ядарсан нөхөртөө тусалж дээ

Холбоотой мэдээ

Back to top button