ДЭЛХИЙ

Австралийн эрдэмтэд коронавирусийг лабораторид гарган авчээ

БНХАУ-ын Ухань хотоос эхлэн дэгдээд буй анагаах ухааны түүхэнд урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүй шинэ төрлийн коронавирусийг Австралийн эрдэмтэд "ургуулжээ”.

Тус улсын тусгай лабораторийн эрдэмтэд халдвар авсан өвчтнөөс дээж авч, энэ сарын 24-ний өдөр амжилттай хуулбарласнаар уг шинэ төрлийн вирусийг лабораторид гарган авсан байна. Судалгааны багийг удирдсан Майк Каттон, "Ийм зүйл гэнэт тохиолдож болно гэдгийг бид эртнээс таамаглаж, бэлтгэлтэй байсан. Тийм учраас уг туршилтыг шуурхай хугацаанд, амжилттай гүйцэтгэж чадлаа” гэсэн байна.

A scientist in a lab coat smiling

Вирусийг хуулбарлан гаргаж авсан тул үүний эсрэг эмчилгээ, вакцин боловсруулах туршилтыг хийх боломж нээгдэж байгаа юм. Австралийн эрдэмтэд ДЭМБ-руу вирусийн геномын дарааллыг илгээсэн ч нарийн мэдээллүүдээ нууцалж буй гэнэ.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: ABC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button