Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажил наадмаар бүрэн дуусна гэв
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Тус замын ажлыг ирэх долдугаар сарын 10-н гэхэд бүрэн дуусгана гэдгийг албаныхан хэлэв.Тодруулбал, Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажлыг 2023 онд эхлүүлсэн. Улмаар 2025 оны аравдугаар сард эхний 2.8 км авто замын зорчих хөдөлгөөнийг нээсэн. Үргэлжлүүлэн явган зам болон гүүрэн байгууламжийн ажлыг хийж буй.
Ажлын явц өнөөдрийн байдлаар 90 хувьтай байгаа бөгөөд Ард Аюушийн өргөн чөлөөний хэсэгт тулц хана байгуулах, гадаргын ус зайлуулах шугам угсрах, авто замын өргөтгөлийн суурь бэлтгэх ажлуудыг хийж байгаа ажээ. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу дөрвөн байршилд гэрэл дохиотой явган хүний гарц, хоёр байршилд гэрлэн дохионы зохицуулалттай дөрвөн замын уулзвар нэмэлтээр хийж байгаа гэдгийг НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ хэлэв.
Х.ХУЛАН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.